x

Г.Дамдинням: Санхүүжилт байхгүйгээс Дарханы замын ажил эхлэхгүй байна

Өнгөрсөн жил жагсаалтад байсан зүйлийг та нар яагаад энэ жил хасаж батлуулсан юм бэ. Ямар харицлагагүй юм бэ. Дарханы зам гээд сүүлийн хоёр жил тасралтгүй үзэж тарж байна. Өнгөрсөн жил хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүй, үүргээ биелүүлээгүйгээс болж, Европын сэргээн босголтын банкны санхүүжилт сар хагас зогссон. Үүнээс болж санхүүжилтгүй болж гацсан. Энэ жил дахиад зээлийн хэлэлцээрийн зүйл заалтыг үндсэн чиглэлд оруулаагүй хариуцлагагүй алдаа гаргаснаас болоод одоо Дарханы зам дээр хэн ч алга. Хоёрдугаар сарын нэгэнд ажилдаа гарна гэсэн хүмүүс байхгүй. Засгийн газар, яамдын дутуу хийсэн ажлыг УИХ нөхөж хийх ямар шаардлагатай юм бэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Санхүүжилт нь байхгүй, ажил нь эхлэхгүй байна. Тэр зам дээр хүмүүс эд хөрөнгө, амь насаа эрсдэлд оруулж байгааг бүгд харж байгаа.

Ажилдаа хариуцлагатай ханд аа, та нарын өмнөөс бид ард иргэдэд загнуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:  Европын сэргээн босголтын банкны санхүүжилт энэ дөрвөн жилд эхэлсэн асуудал биш. Өмнөх дөрвөн жилд яригдаад 2020 оны 08 дугаар сард дөрвөн жилийн төлөвлөгөө батлагдахад анх суусан. Хугацааны явцад дүнд нь өөрчлөлт орж, нэмэлт гэрээ хийгдсэн.

ЗТХ-ийн сайд Н.Халтар: Өвлийн сар дуусаагүй байхад барилгын ажил эхэлнэ гэж байхгүй. Бид өнгөрсөн жил хэлж байсан. Барилгын ажил ирэх оны 03 дугаар сарын 15-наас эхэлнэ гэж. Зөвлөх компанитай ярьж байгаад барилгын ажлыг 02 дугаар сарын 10-нд эхлүүлсэн. Хатуу ухмалуудад тэсэлгээ хийж, 70 мянган мз-ын зөөврийн ажил хийсэн. Газар шорооны ажил бол долоо хоногийн өмнө эхэлсэн. Бид энэ жил тавьсан зорилгоо биелүүлнэ.  

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Халтар сайд аа, ингэж гөлөг төөрүүлж байгаа мэт хариулт хэлэхгүй. Би таниас дөрвөн жилийн өмнө хийсэн гэрээ үндсэн жил тусгагдаад явж байсан. Харин энэ жил яагаад алга болчихов гэж асууж байхад барилгын ажил 03 дугаар сарын 15-нд эхэлнэ гэсэн тэс өөр хариулт өгч байна.

Инженер техникийн ажилчдын ард өөрийнхөө чадваргүй байгаа байдлыг нуухгүй. Инженер техник, барилгын ажилчдад баярлалаа, та бүхэн хичээж байгаа. Харин удирдаж байгаа яам чадахгүй байна. Битгий гэмгүй хүмүүсийн араар нуугдаж, төөрүүлээд бай.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ их чухал асуудал. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хөрөнгө оруулалтын жагсаалт. Санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн 150 төсөл, арга хэмжээг 136 болгон шинэчилж, 45.4 их наяд төгрөг, санхүүжилт шийдвэрлэх шаардлагатай 18.6 их наяд төгрөгийн өртөгтэй 88 төсөл арга хэмжээг 31.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй 135 төсөл, арга хэмжээ болгон нэмэгдүүлж байна. Ганцхан Дарханы замын асуудал биш.

Сүүлийн 30 жил бид 5 жилийн төлөвлөгөө яриагүй.  2020 онд анх удаа таван жилийн төлөвлөгөөтэй болсон. Засгийн газар энэ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Яагаад зарим төсөл хасагдаж, зарим нь нэмэгдэв? Увс-Ховдын чиглэлийн баруун бүсийн чиглэлийн замын эх үүсвэрийг яаж шийдэх вэ? Баруун бүсийн газрын тосны үйлдвэрийн хөрөнгийг яаж шийдэх вэ? Байтаг чиглэлд Хятадууд хөрөнгө оруулж, зам барья гэсэн. Үүнийг оруулах боломжтой юу?

Сангийн сайд Б.Жавхлан: 2020, 2021 оны хүндхэн жилийн дараа төсөл хөтөлбөрүүддээ өөрчлөлт хийх шаардлага гарлаа. Хэрэгжилтэд саад гарлаа. Зарим түншээс төсөл хэрэгжүүлэх саналууд орж ирээд өөрчлөлт орж байна. Санхүүжилт нь тодорхой болж, ТЭЗҮ нь хийгдэж, бэлтгэл ажил нь хангагдсан 150 төсөл 49.7 их наяд төгрөгөөр санхүүжих байснаас 5 төсөл хасагдаж, 5 төсөл нэмэгдсэн. Санхүүжих дүн нь 49 их наядаас 45 их наяд болж буурч байгаа.

ЗТХ-ийн сайд Н.Халтар: Улаанговь-Ховд чиглэлийн автозамын санхүүжилтийг Азийн хөгжлийн банктай ярилцаж байна. Маргааш манай яамны ТНБД Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй хамт Увс, Ховд, Баян-Өлгий аймгаар явж, төслүүдийг газар дээр нь үзнэ. Боломжтой гэвэл цааш үргэлжилнэ.

Ховд аймгийн төвийн нисэх онгоцны буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр Засгийн газар ярьж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компаниудад санал тавихаар ажиллаж байна.

ГХ-ны сайд Б.Батцэцэг:  Байтагийн боомтыг нээж ажиллуулахаар айлын талтай тохирсон байгаа. Монголын талын бүтээн байгуулалт хийгдээгүй  байна. Бүтээн байгуулалтаа хийчихвэл нээхээр зарчмын хувьд тохирсон байгаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 6 цаг 20 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 6 цаг 55 мин Мүраками Харүкийг унших албатай юу 7 цаг 15 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 8 цаг 0 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 10 цаг 5 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 10 цаг 14 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 10 цаг 26 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 10 цаг 29 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 10 цаг 34 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 10 цаг 38 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top