x

Зөвшөөрлүүдийг нэгтэж буй хуулийн төслийг танилцуулав

Аймаг, орон нутагт барилга барьсан компаниуд барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд нийсэл хотод 5-7 удаа ирдэг байна. Энэ үйл явцыг хумьж, зөвшөөрлийг цахимжуулах нэгтгэж хялбаршуулах боломжийг бизнес эрхлэгчид, барилгын компанийнхан асууж байна. Энэ талаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг УИХ-аас бизнес эрхлэгчид танилцуулах уулзалт дээр хөндөж байв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан юм.

Манай улсад нарийн зохицуулалттай 44 хууль, зөвшөөрлийн харилцаа тодорхой хэмжээнд туссан 120 гаруй хууль байна. Мөн сайдын тушаал, ИТХ-ын тогтоол зэрэг 1600 орчим зөвшөөрөлтэй дүйцэхүйц захиргааны актууд байна. Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлд зөвшөөрлийн харилцааг тухайлсан хууль буюу салбар хуулиар зохицуулснаас бусад харилцааг зохицуулахаар тусгажээ. Иргэн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх боломжийг олгох юм.

Зөвшөөрлийн талаар өргөдөл гаргаснаас хойш 23 хоногийн дотор шийдвэрлэх, өргөдөл аль шатанд байгааг цахимаар харах боломжийг бүрдүүлж, хэрэв 23 хоногийн дотор багтаан холбогдох шийдвэрийг гаргаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд, энгийн болон тусгай зөвшөөрлийг сунгасанд тооцох аж.

Зөвшөөрлийн тоог бууруулж, зөвшөөрөл авах үйл явцыг хялбаршуулж, цахимжуулна. Өргөдөл гаргаснаас хойш 23 хоногийн дотор шийдвэрлэх, өргөдөл нь аль шатанд байгааг цахимаар харах боломжийг бүрдүүлэх бөгөөд хэрэв 23 хоногийн дотор багтаан холбогдох шийдвэрийг гаргаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд, энгийн болон тусгай зөвшөөрлийг сунгасанд тооцох аж.


Мөн Ерөнхий сайдын дэргэд Төр-хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон орон тооны бус зөвлөл ажиллуулж, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, зөвшөөрлийн тоог нэмэх тохиолдолд нийтийн сонсгол явуулах, зөвшөөрлийн тооллогыг жил бүр явуулах, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгасныг ТББ, хувийн хэвшлийн төлөөлөлд танилцууллаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 6 цаг 28 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 7 цаг 3 мин Мүраками Харүкийг унших албатай юу 7 цаг 23 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 8 цаг 8 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 10 цаг 13 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 10 цаг 22 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 10 цаг 34 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 10 цаг 37 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 10 цаг 42 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 10 цаг 47 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top