ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас өчигдөр 13:00 цагийн үед "Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд!" гэсэн гарчигтай мэдэгдэл гаргасан.
Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын зөвлөхийн Украины тухай ярьсан мэдээллийг оруулахдаа монголчуудад анхааруулга өгсөн нь олны дургүйцлийг төрүүлээд байна.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд, ОХУ-ын ЭСЯ-ны мэдээлэл маш бүдүүлэг, дипломат ёсонд нийцэхгүй, Веннийн конвенцыг зөрчсөн хэмээн тодотгосон байна. Энэхүү мэдэгдлээрээ Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон учраас тайлбар хийж, уучлалт гуйхыг шаарджээ.