x

С.Эрдэнэ: Тамганы маргаан дууссан. Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхтэй эсэхийг шийднэ

Ардчилсан намын төлөөлөл болох С.Эрдэнэ нар өнөөдөр /2022.03.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга асан С.Эрдэнэ:

-Бид аливаа асуудалд энх тайванч хандах хэрэгтэй. Украинд үүсээд байгаа нөхцөл байдалд ч мэдрэмжтэй хандах нь зөв. Дайныг дэмжсэн, сурталчилсан Үндсэн хууль зөрчсөн үйлдэл дотоодод хийж байгааг хүмүүс харж байна. Эдгээр хүмүүст тодорхой хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Дараагийн нэг асуудал бол МоАХ. Монголын ардчилсан холбоог Х.Баттулга унтуулаад 16 жил болж байна. Гэтэл өнөөдөр тус холбоонд үүсээд байгаа асуудлыг дахин сэрээхгүйгээр үргэлжлүүлэх сонирхол зарим хүнд байгаа юм. Энэ бол тусдаа асуудал.

Өнөөдөр АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталж байгаа. Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-д гарсан ч хууль зөрчсөн хэд хэдэн гишүүн бий. Тухайлбал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгсөн. Мөн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг цэцэд өгсөн байгаа. Удаа дараа улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Х.Баттулгын нэрээр албан тушаалд томилогдсон хонгилын шүүгч. Хонгилын хараат байдалд орсон хуульч, шүүгчдийг бид шалгуулах болно. Төр илжирсэн байхад дунд, доод шатанд цэгцэрнэ гэж хаана ч байхгүй. Бид шаардлагатай бол дараа дараагийн улстөрийн ширүүн тэмцэлд шилжихэд бэлэн байна.

Хуучин засгийн үед Монгол Улсын авлигын индекс 78 дугаар байранд байсан бол өнөөдөр 110 дугаар байранд жагсч байна. Мөн хүний эрхийн индексээр ч хойш ухарч байгаа. Тэгэхээр хүний эрхийн тал дээр мэдрэмжтэй хандахыг АН-аас уриалж байна.

Хууль ёсны тамга тэмдэггүй этгээдүүдийн тамгыг хүчингүйд тооцож эцсийн шийдвэр гарсан. Тамганы асуудал, маргаан байхгүй. Одоо ганцхан асуудал бий. Ц.Туваан гэдэг хүн АН-ыг төлөөлөх эрхтэй эсэхийг шийдвэрлэнэ. Ц.Тувааныг томилсон улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй. Мөн тогтоол, шийдвэр юу ч байхгүй учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нотлох хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой Уржигдар 16 цаг 16 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ Уржигдар 15 цаг 11 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ Уржигдар 15 цаг 11 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна Уржигдар 15 цаг 09 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов Уржигдар 15 цаг 08 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Уржигдар 15 цаг 07 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй Уржигдар 15 цаг 06 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ Уржигдар 15 цаг 03 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ Уржигдар 15 цаг 00 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо Уржигдар 14 цаг 45 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ Уржигдар 14 цаг 22 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ Уржигдар 14 цаг 16 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... Уржигдар 12 цаг 54 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө Уржигдар 10 цаг 05 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна Уржигдар 10 цаг 03 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа Уржигдар 09 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл Уржигдар 09 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ Уржигдар 09 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш Уржигдар 09 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна Уржигдар 09 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top