УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 80,1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заасан байдаг.
Энэ дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна.
Энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 18 хуулийн төсөл оруулжээ.
Үүнд, Шилэн дансны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай хууль, жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, тэтгэвэрийг ханшийн өөрчлөлттэй уялдуулан индексжүүлэх тухай, тэтгэвэрийн дундажийг 7 биш, 5 жилээр тооцдог болох зэрэг хуулийн төслүүд багтсан байна.