О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарлаж, ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар болжээ.
Энэхүү намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгчээ.
Үүнтэй холбогдуулан АН-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа "Ардчилсан нам бодитойгоороо хуваагдах нь дээ" хэмээн жиргэжээ.
Сэтгэгдэл (1)