2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас Ардчилсан нам хоёр тал болон хуваагдаж Х.Баттулгынх, С.Эрдэнийнх болоод буй.
Тэгвэл О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга бүртгүүлэх хүсэлтээ өгчээ.
Түүний хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан П.Нүрзэд, Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн талаар тус намаас мэдээллээд байна.
Мөн тус намын даргыг сонгох сонгуулийн бүртгэлийн хугацаа энэ сарын 10-ны өдрийн 20:00 цагт дуусгавар болов. Энэ хугацаанд хоёр нэр дэвшигч материалаа хүлээлгэн өгсөн байна.