МоАХ-ны тавдугаар Их хурал өнөөдөр боллоо.
Их хурлаар удирдлага, зохион байгуулалтын хэлэлцэж, Д.Монголхүүг олонхын саналаар МоАХ-ны даргаар сонголоо. Учир нь Ерөнхийлөгч асан 2007 оноос хойш МоАХ-ны даргаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн хувьд тус холбоог тэргүүлэх хугацаа хэдийн дууссан гэж үзсэн байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт хүргүүлэх шаардлагын төслийг хэлэлцсэн бөгөөд хуралдааны дараа Засгийн газарт огцрох шаардлага хүргүүллээ. МоАХ-ны тавдугаар Их хуралд 382 төлөөлөгч танхимаар оролцжээ.