Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олон улсад өрнөж буй дайнтай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн. Мөн энэ үеэр Ардчилсан намтай холбоотой улстөрийн үйл явцын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрээр "Эрх баригчид сөрөг хүчний устгаж, алга болгох гэж оролдож байна. Би энэ асуудлыг АН-аас хамааралтай гэж харахгүй байна. Намын асуудлыг шүүхээр шийдүүлдэг байдлаа халах хэрэгтэй. Ер нь Монголд болохгүй байгаа асуудлууд бүгд л улс төр, улс төрийн намтай холбоотой. Тийм учраас улс төрийн намын тухай хуулийг бүрэн өөрчлөх ёстой" гэлээ.