x

Хятадын талаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх уул уурхай, эрчим хүчний төслүүдийг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийв.

Хоёр улсын удирдлагууд найрсаг, дотно уур амьсгалд Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.

1. Талууд олимпын наадам нь хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэ тэмдэг гэдгийг санал нэгтэй тэмдэглээд, Бээжингийн өвлийн олимпын наадам нь улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн энх тайвныг бэхжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үйлсэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бээжингийн өвлийн олимп товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулагдаж байгаад монголын тал баяр хүргэн амжилт хүсэв. Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад Монголын тал идэвхтэй дэмжиж байгаад Хятадын тал талархал илэрхийлэв. 

2. Талууд Монгол, Хятад нь сайн хөрш, сайн найз, сайн түншүүд гэдэгт санал нэгдэв. Монгол, Хятад хоёр улс урт хугацааны стратегийн хүрээнд хоёр талын харилцааг хөгжүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцон эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн оршино. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов.

3.  Талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал болон стратегийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, улс төрийн харилцан итгэлцлийг байнга нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн найрсаг харилцааны суурийг улам бататгаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулахаар тохиролцов. Цар тахлын нөхцөл байдал намжиж, тохиромжтой нөхцөл бүрдсэн үед талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн эрчимжүүлнэ. Хоёр талын холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр сайжруулна.

4. Талууд коронавируст цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол, Хятадын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, харилцан дэмжлэг үзүүлэхээр санал нэгдэв. Талууд олон улсын хамтын нийгэмлэгийг хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, шинжлэх ухаанчаар цар тахалтай тууштай тэмцэх, цар тахлыг улс төржүүлэхийг эсэргүүцэн хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах хамтын нийгэмлэгийг хамтран цогцлоохыг уриалав.  

5. Талууд харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санааны дагуу хөгжлийн хамтын ажиллагааг бүхий л талаар бэхжүүлэхээр санал нэгдэв.

  • Монголын тал “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга”-ыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Хятадын “Дэлхий нийтийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилгын зорилтуудыг харилцан уялдуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахим эдийн засаг болон ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  • Талууд “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулна.
  • Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр талууд хоёр улсын хилийн боомтуудын саадгүй нэвтрүүлэх ажиллагааг хангах, улмаар боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Талууд харилцан тохиролцсон төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, олон төрөлт тээврийн гарцыг бий болгож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжинэ.
  • Талууд “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэх, “Монгол, Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг хамтран судлах чиглэлээр үргэлжлүүлэн санал солилцоно.
  • Хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчим болон худалдааны дүрэм, журмын дагуу нүүрс зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж, Монгол Улсын өмнөд бүс нутагт нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхийг судална.
  • Нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг хятадын талаас дэмжинэ. Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална.
  • Талууд экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, цэвэр, үзэсгэлэнтэй байгаль экологи, хүрээлэн буй орчныг бүтээж, хүн ба байгаль эхийн амьд оршихуйн нэгдлийг хамтдаа цогцлооно. Хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг сайшааж, хоёр тал холбогдох хамтын ажиллагаа, харилцан солилцоог идэвхжүүлэхээр тохиролцов.
  • Талууд “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг оросын талтай хамтран урагшлуулна.

6. Талууд цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлаас хамааран хоёр улсын иргэд харилцан зорчих, хүмүүнлэгийн солилцоог сэргээхэд түлхэц үзүүлж, хоёр улсын ард иргэд хоорондын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхээр тохиролцов.

7. Талууд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд мэргэжилтэн, судлаач, оюутны харилцан солилцоог явуулахаар тохиролцов.

8. Талууд олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн өмнө тулгамдаж буй сорилтыг хамтдаа даван туулж, олон улсын аюулгүй байдал, энх тайван, тогтвортой хөгжлийг хангахад НҮБ голлох үүрэгтэйг нотлов. Түүнчлэн, НҮБ-ын Дүрмийн зорилго болон зарчимд тулгуурласан олон улсын харилцааны суурь зарчмыг баримталж, олон талт үзлийг хамтран хамгаалах, мөн энх тайван, хөгжил, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний талаарх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж ажиллахаар санал нэгдэв.

9. Талууд “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр ариун цэврийн протокол”-д тус тус гарын үсэг зурж, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг солилцов.

Эх сурвалж: zasag.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой Уржигдар 16 цаг 16 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ Уржигдар 15 цаг 11 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ Уржигдар 15 цаг 11 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна Уржигдар 15 цаг 09 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов Уржигдар 15 цаг 08 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Уржигдар 15 цаг 07 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй Уржигдар 15 цаг 06 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ Уржигдар 15 цаг 03 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ Уржигдар 15 цаг 00 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо Уржигдар 14 цаг 45 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ Уржигдар 14 цаг 22 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ Уржигдар 14 цаг 16 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... Уржигдар 12 цаг 54 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө Уржигдар 10 цаг 05 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна Уржигдар 10 цаг 03 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа Уржигдар 09 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл Уржигдар 09 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ Уржигдар 09 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш Уржигдар 09 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна Уржигдар 09 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top