БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болох өвлийн олимпын XXIV наадмын нээлтэд оролцохоор мордсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо хүрэлцэн очсон байна. Ерөнхий сайдын тусгай үүргийн нисэх онгоц Бээжин хотын олон улсын нисэх буудалд газардсан тухай Хятадын төв хэвлэлүүд мэдээлжээ.
“Бээжин 2022” өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа маргааш буюу Баасан гарагийн 20.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 91 улсын 3000 орчим баг, тамирчид өрсөлдөж, наадам хоёрдугаар сарын 20-ны өдөр өндөрлөнө.