УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, 2022 оны төсөвт тодотгол хийж, тэтгэврийг нэмлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж, эцэслэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж байна. Үүнээс шалтгаалж цалингийн доод хэмжээ 680 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчид хамгийн бага цалинтай, тэд хамрагдах ёстой. Байгаа төсвийнхөө хүрээнд нэмэгдэл, урамшуулал, хоол унааны мөнгийг нь олгох ёстой гэж бодож байна" гэлээ.