УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар өнөөдөр болж, хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Тэтгэвэр чинь инфляцитай л холбоотой шүү дээ. Иргэдийн бараг 40-50 хувь нь худалдан авах чадваргүй болчихсон байна. Цаашдаа төрийн албан хаагчдын цалингийн асуудал яригдана. Удахгүй шатахууны үнэ нэмэгдэнэ. Ванга шиг хэлье, хоёрдугаар сард дахиад нэмэгдэнэ. Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэхгүй байсан байх нь. Харин ч бага нэмэгдэж байна. Хэн нэгэн дарга ингэж нэм, тэгж нэм гээд ямар ч судалгаагүй байна" гэлээ.
Мөн тэрээр өөрийн тараасан бэлэн мөнгө, календарийн талаар "Учрал гишүүний тараасан боов, миний тараасан бэлэн мөнгө бол хувь хүний асуудал. Хувь хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд ч падгүй шдээ. Сар шинийн өмнө өтгөс буурлынхаа алгыг дээш харуулдаг шүү дээ. Гэхдээ Богдын боов шиг зүйлсээ больмоор байгаа юм. Хэд дүгээр зуун билээ дээ. Мөнгө тараадаг болсон нь дээр. Би Баянхонгор аймгийнхныгаа шинэ соёлд оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө бэлгэнд өгдөг шдээ" хэмээн өгүүллээ.