УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар өнөөдөр болж, хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын инфляцийн хэмжээ 13.4 байна. Энэ хадгалагдана. Тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаад дэмжчихлээ. Төсвийн хүрээнд яригдаж 6.7 хувийн инфляци өөрчлөгдөх ёстой. Худлаа тоо тавиад байж болохгүй. Үүнийгээ дагаад бусад асуудал яригдана. Тэтгэвэр, тэтгэмжийг хөдөлгөж байгаа бол халамж, цалин бүгд нэмэгдэх ёстой. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болчихлоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа. Тэгэхээр 420 мянган төгрөг дээшээ хөдлөхөөс өөр аргагүй" гэлээ.