УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд өндөр настнуудыг тэтгэврийг нэмэх асуудлыг тусгасан байгаа бөгөөд яг одоо хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсвийн тодотголын өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах шаардлагатай байна. Учир нь бид тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байгаа. Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-ний өдөр олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой.
Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна. Өнөөдрийн дотор баталж, ээлжит бус чуулганыг хаахаар зорьж байна" гэлээ.