x

С.Баяр: Цагаан сараар хар гэрт суух шиг гунигтай зүйл үгүй

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч шийдвэрлэснээс хойш 40 дэх хоногтойгоо золгож байна. Шүүхийн шийдвэр гарсан орой Э.Бат-Үүлийн өмгөөлөгч болон хүү Чулуудай нар "Улс төрийн зорилгоор хилсээр яллалаа. Давж заалдана" гэдгээ мэдэгдсэн. Гэвч Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх, тодруулбал шүүх хуралдааны даргалагч шүүгч Б.Халиун шүүгдэгч нарт шүүхийн тогтоолыг бичгээр гардуулж өгөөгүйн улмаас Э.Бат-Үүлийн өмгөөлөгч болон түүний гэр бүлийнхэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхээ эдэлж чадахгүй сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа билээ. 

Шүүгч Б.Халиун өнгөрөгч 16-нд "ковид туссан" гэдгээ дүүргийн шүүхэд мэдээлсэн бол Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх өчигдөр буюу 24-ний өдрөөс ирэх сарын 1-нийг хүртэл  "халдвар гарсан" шалтгаанаар хөл хорио тогтоогоод байгаа. Хөл хорио дууссаны маргааш сар шинийн амралтын өдрүүд эхэлж байгаа тул ирэх сарын 7-ны өдөр хүртэл тус шүүх ажиллахгүй. Тэгэхээр Э.Бат-Үүлийн шүүхийн тогтоол хүлээх хугацаа дахиад 14 хоногоор суналаа гэсэн үг. Дээр нь прокурор болон хорих ангийн удирдлагын зүгээс Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хасаад сарын хугацаа өнгөрч байна.

Энэ талаар өчигдөр Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаар дамжуулан хувийн байр сууриа илэрхийлжээ. Тэр энэ тухай "Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. Оросын шоронд хоригдож буй Навальный хүртэл "Тайм" сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчиллын индекс энэ тэрээрээ ОХУ-ын урд нь алхдаг биш билүү" хэмээн жиргэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 27 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 54 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 58 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 1 цаг 0 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 1 цаг 3 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 1 цаг 4 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 1 цаг 6 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 1 цаг 7 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 1 цаг 8 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 1 цаг 9 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 11 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 11 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 2 цаг 55 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 2 цаг 57 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 2 цаг 58 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 3 цаг 0 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 3 цаг 1 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 12 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 18 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү...
Top