МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой шуурхай хуралдаж, БОАЖ-ын дэд сайдын томилгоог хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг дэд сайдаар томилохоор болсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг танилцуулж, томилсон бол МАН-ыг УЗ тус яамны дэд сайдын асуудлыг шийдвэрлэжээ.
Түүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, томилно.