x

Б.Баяраа: Э.Бат-Үүлийн тухайд урьд өмнө тохиолдоогүй дабль стандартууд ажиглагдаад байна

Хотын дарга асан Э.Бат-Үүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож байна. Түүнийг шоронгоос хоёр удаа нийтлэл бичсэний дараа хэвлэн нийтлэх эрхийг хаагаад байгаа юм. 

Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан хэвээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Одоогоор хариу ирээгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заагаагүй амаар болон эрх бүхий албан тушаалтны бичгээр гаргасан шийдвэр хуульд нийцэх ёстой. Гэтэл хуульд нийцээгүй зүйл болсон. Хүний өөрийн үндсэн жам ёсны эрх буюу хэвлэн нийтлэх эрх чөлөөг шахан боогдуулсан, үзэл санааны хоригдол болгосон, давхар ялласан хэрэг болж байна. Угтаа шүүхийн шийдвэр гүйтгэх газрын 409 дүгээр ангид дамжин өнгөрөх, шүүхийн шийдвэр нь эцэслэн гараагүй, ялтан биш хүмүүс байдаг. Гэтэл Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож, үндсэн эрхэнд нь халдаж байна.

Зөвхөн Э.Бат-Үүл дээр ийм зүйл болж байна. Өмнө нь хүмүүс захидал, харилцаагаа бичээд өмгөөлөгчөөрөө дамжуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байлаа. Би өнгөрсөн долоо хоногт очиж уулзсан. Одоогоор нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Үзэг, цаас нийлүүлэх эрхийг нь хорьж байна гэдэг хорих ангийн удирдлага хүний эрхийн маш ноцтой зөрчил гаргаж байна" гэсэн юм. 

Мөн хуульч, өмгөөлөгч Б.Баяраа "Биеийг нь хорьдог юм байж гэхэд арай ч итгэл үнэмшил, үзэл санааг нь хорьж болмооргүй санагдах юм. Үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх иргэний үндсэн эрх чөлөөг онц болон дайны байдал зарласан үед гагцхүү хуулиар хязгаарладаг. Ер нь Э.Бат-Үүлийн тухайд урьд өмнө тохиолдоогүй дабль стандартууд ажиглагдаад байгаа шүү! Эсхүл Монгол Улс маань “үл үзэгдэх” үзэл санааны шоронтой болчихсон юмуу?!" гэжээ.

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрхийг хаасан асуудлаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа тайлбар өгөв.

Тэрээр "Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах шийдвэр гаргах эрх прокурорт байдаггүй.

Э.Бат-Үүлийн тухайд, прокуророос түүний захидал бичих эрхийг хаасан, хязгаарласан асуудал байхгүй. Хоригдож байгаа хүний эрхийг хэн ч хуульд зааснаас өөрөөр хязгаарлах, хориглох боломжгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон хүний эрх, үүргийг “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль болон Хууль зүйн сайдын 2014 оны “Хорих байрны дотоод журам”-д тодорхой тусгаж зохицуулсан.

Эдгээр хууль, журамд зааснаар хоригдсон хүн Хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй. Гэхдээ тодорхой хэмжээний хяналт байна. Тухайлбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана гэж заасан байдаг. Мөн иргэн Э.Бат-Үүлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дугаар хорих ангийг хариуцан хяналт тавьж байгаа прокуроруудад энэ талаар амаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокуророос хууль, заавар журамд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харьяалах албан тушаалтанд албан бичгээр шилжүүлсэн.

Харин прокурортой биечлэн уулзах тухай хүсэлт нь хорих ангийн захиргаагаар дамжин өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирсэн байна. Өнөөдөр анги хариуцсан прокурор нь түүнтэй биечлэн уулзахаар болсон" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 48 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 1 цаг 15 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 1 цаг 19 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 1 цаг 22 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 1 цаг 25 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 1 цаг 26 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 1 цаг 27 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 1 цаг 28 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 1 цаг 30 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 1 цаг 31 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 32 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 33 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 3 цаг 16 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 3 цаг 18 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 3 цаг 19 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 3 цаг 21 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 3 цаг 22 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 33 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 39 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү...
Top