x

Л.Оюун-Эрдэнэ: Сонгодог парламентын засаглал руу явах нь зөв гэдэгтээ 100 хувь санал нийлдэг

УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан болж байна. 

Өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Мэргэжлийн сайдууд салбараа удирдахад уртдаа амжилтад хүрнэ гэж би хувьдаа үздэг. Гэтэл УИХ өөрөө асуудалтай байна. Сайдууд УИХ-д асуудлаа танилцуулахаар зохион байгуулалттайгаар унагаадаг, шоглодог.

Өөрөөр хэлбэл, гаднаас сайд томилохоор ийм юм болдог гэдгийг зохион байгуулалттайгаар харуулдаг. Энэ нь давхар дээл хэрэгтэй гэдэг байдал руу явуулах гэсэн санаархал. Ерөнхий сайдын хувиар дан дээлтэй сайд нартай ажиллахад танд ямар байна вэ. Давхар дээлтэй байвал ямар давуу тал байх юм гэдгийг тодорхой хэлнэ үү" хэмээн асуув. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний жилд нь давхар дээлтэй сайдуудаас бүрдсэн кабинетад байсан. Сүүлийн нэг жилд нь Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн давхар дээлтэй байх эрх зүйн орчинд ажилласан. Тэр үед ЗГХЭГ-ын даргын өрөөний ачаалал илэрхий нэмэгдэж байсан.

Нэг үгээр хэлэхэд, парламент дээр асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулах тал дээр мэргэжлийн сайдууд жулдаж байгаа тал бий. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Үнэхээр сэтгэлтэй ажлаа хийж байгааг нь би харж байгаа. Чадахаараа л ажлаа хийж байгаа. Мэргэжлийн сайд нарын тухайд салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, улс төрд өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь хоёроос дээш сонгогдсон гишүүдтэй харьцуулахад сул байгаа. Нөгөө талдаа тойрог руугаа алга болохгүй, томилгоон дээр нутгархаад байхгүй давуу тал байна.

Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд ажиллах ёстой. Энэ кабинет цар тахлын үед ажиллаж байгаа нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлэлтэй асуудал өрнөж байхыг үгүйсгэхгүй.

Цаашид сонгодог парламентын засаглал руу явах нь зүйтэй гэдэгтээ 100 хувь санал нийлдэг. Ингэснээр гишүүдийн тоо, парламентын гишүүн сайд байх нь тоогоор хязгаарлагдах байдал шийдэгдэх ёстой. Холимог тогтолцоо ч орж ирэх ёстой. Ингэж байж нийгэм зөв болно. Гэхдээ Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн гэрээ. Тиймээс аль нэг нам олонхоороо хүчилж өөрчилдөг асуудал биш. Сөрөг хүчин болон бусад намуудтайгаа ойлголцож, нийгэм хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой гэж үздэг" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 19 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 46 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 50 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 53 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 56 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 57 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 58 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 59 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 1 цаг 1 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 1 цаг 2 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 3 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 4 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 2 цаг 47 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 2 цаг 49 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 2 цаг 50 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 2 цаг 52 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 2 цаг 53 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 4 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 10 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т...
Top