БОАЖ-ын сайд Н.Уртнасанд улс төрийн хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Мөн НЗДТГ-ын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Д.Сумъяабазар даргад өгчээ.
БОАЖЯ-ны үйл ажиллагааг сайд З.Мэндсайхан түр хариуцан ажиллана.