x

Н.Пүрэвдорж: Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа Улаанбаатар хотын 41 дүгээр тойргоос АИХ-ын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцсан Нэмэхийн Пүрэвдоржтой хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-1992 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан гэж би боддог.

Товчоор хэлбэл Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, монгол орны ирээдүйг ганц Ерөнхийлөгч юм уу, ганц Их Хурал хамгаалах боломж байхгүй. Бид шинэ Үндсэн хуулийг батлахдаа ард түмэнд том боломж олгосон. 1992 оноос өмнөх буюу 1924 оны 1940 оны, 1960 оны хуулиудад ард түмэнд өөрсдөө төрд төлөөлөх хүмүүсээ сонгож бүрдүүлээд, тэр төр нь ард түмэндээ үйлчлэх тийм эрх байгаагүй. Хамгийн сүүлд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тэр эрх чөлөөг ард түмэнд олгосон. Ард иргэд шударга зөв хүмүүсээ сонговол төр түвшин байна, шударга бус хүн сонговол төр бат биш байна. Шинэ Үндсэн хуулиар ард түмэндээ шударга зөв хүмүүсийг сонгож, төрд төлөөлүүлэх боломжийг олгосноороо асар их ач холбогдолтой юм.

-Шинэ Үндсэн хуулийн гол суурь зарчмууд, түүний хэрэгжилтийн талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн 30 жилд бид ямар төрийг бүтээв ээ. Эргээд бодоод үзье. Бид Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээ өөрсдөө сонголоо. Гэхдээ энэ хугацаанд сонголт тал дээр зарим алдаанууд гарсан. Шударга зөв хүмүүсээ сонгож чадахгүй, мөнгөөр сонголтоо сольсноос болж ард түмэнд үйлчлэхгүй хууль тогтоомжууд гарч, хээл хахууль газар авсан тал бий. Харин одоо би нөхцөл байдлыг эерэгээр харж байгаа. Өнөөгийн Засгийн газар, УИХ-аас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хараад зөв тогтолцоо руугаа орж байна гэж би дүгнэж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 47 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 48 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 52 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 55 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 57 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 1 цаг 0 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 1 цаг 3 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 1 цаг 6 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 3 цаг 58 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 4 цаг 25 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 4 цаг 29 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 4 цаг 32 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 4 цаг 34 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 4 цаг 36 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 4 цаг 37 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 4 цаг 38 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 4 цаг 40 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 4 цаг 41 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 4 цаг 42 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 4 цаг 43 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top