x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Тус төслийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны Бямба гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч коронавирусийн шинэ хувилбарууд гарч эдийн засагт тодорхой бус байдал хэвээр, хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг байна. 

Цаашид зах зээл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтдөө хүрэх, түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах шаардлага тулгараад байна. Иймд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй үндсэн зургаан хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхээр тусгалаа гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэн баталж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.

Шинэ сэргэлтийн бодлого нь хөгжлийг хязгаарлагч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэхэд оршино.
Тогтоолын төсөл нь коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах замаар эдийн засгийн суурийг тэлэх, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хуралд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт гэсэн нийт таван хавсралттай байна.

Баримт бичгийн төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээг тодорхойлохдоо хэрэгжихүйц бөгөөд хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжилтийн цаглабарыг оновчтой тооцсон байх зэрэг төлөвлөлтийн үндсэн шалгуурыг баримталснаас гадна зорилтот түвшин, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад нь тооцсон.

Экспортыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн суурийг тэлэх, түүнд саад болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтыг тус тус харгалзан үзэж тусгажээ.  

Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаад буй голлох саад бэрхшээлүүд болох санхүүжилт, тендер сонгон шалгаруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, татвар, газар, зөвшөөрөл олгох үйл явц зэргийг оновчтой, шуурхай болгох зорилт, арга хэмжээ туссан.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж цар тахлын сөрөг нөлөөг бууруулснаар Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны бодлогын зорилтот үр дүнд хүрэх нөхцөл бүрдэх юм.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр - хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр “Алсын хараа-2050”-ын эхний үе шатад эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 13 хувиар өсгөж, хүлэмжийн хийн ялгаралтыг 22 хувиар бууруулна.  

Хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс арилж, эдийн засгийн цар хүрээ тэлснээр ажлын байр нэмэгдэж, монгол хүний цалин орлого өсөж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Улмаар чинээлэг дундаж давхарга тэлж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 1 цаг 25 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 1 цаг 26 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 1 цаг 30 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 1 цаг 33 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 1 цаг 35 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 1 цаг 38 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 1 цаг 41 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 1 цаг 44 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 4 цаг 37 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 5 цаг 3 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 5 цаг 7 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 5 цаг 10 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 5 цаг 13 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 5 цаг 14 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 5 цаг 16 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 5 цаг 17 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 5 цаг 18 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 5 цаг 19 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 5 цаг 21 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 5 цаг 21 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top