x

Парис хотноо "Монголын соёлын өдрүүд" зохион байгуулагдана

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, ажилдаа ороод буй Элчин сайд, ноён Себастиен Сүрүн-г хүлээн авч уулзлаа.

Тэрээр энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Себастиен Сүрүн-д Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улсын Их Хурал болоод Засгийн газар Франц Улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг, манай улсын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон эрх зүйт ёсыг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Европ дахь гуравдагч хөрш юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Элчин сайд, ноён Себастиен Сүрүн УИХ-ын даргатай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд Монголын ардчиллын институцийг бэхжүүлэх, улс орны гадаад бодлого зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Их Хурал томоохон байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэв. Тэрээр, УИХ-ын дарга Г.Занданшатар “Ардчиллын төлөөх дээд түвшний уулзалт”-д Монгол Улсыг төлөөлж байсан талаар дурдаж, манай хоёр орны харилцаанд УИХ-ын үүргийг хэрхэн харж байгааг тодруулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, тус уулзалт хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх үндсэн сэдвийн дор зохион байгуулагдсан ба Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент болохыг зорьдог. Үүний нэг тод жишээ бол бид Авлигын эсрэг парламентын бүлгийг Улсын Их Хуралд байгуулж, анх удаа албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгээр нийтийн сонсгол хийх, сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг баталсан гэв.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг асуудлаар санал солилцов.

Түүнчлэн, өнгөрсөн есдүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ түвшинд авчирсан болохыг УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд тэмдэглэж, Монголын соёлын өдрүүд Парис хотноо ирэх оны хоёрдугаар сард амжилттай зохион байгуулагдана гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 1 цаг 29 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 1 цаг 31 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 1 цаг 34 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 1 цаг 38 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 1 цаг 40 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 1 цаг 43 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 1 цаг 46 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 1 цаг 48 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 4 цаг 41 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 5 цаг 8 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 5 цаг 12 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 5 цаг 14 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 5 цаг 17 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 5 цаг 19 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 5 цаг 20 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 5 цаг 21 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 5 цаг 22 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 5 цаг 23 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 5 цаг 25 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 5 цаг 25 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top