x

Г.Дамдинням: Өндөр амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Тив, дэлхийн спортын тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог өөрчлөх шаардлагатай талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Олимп болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай байна. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй гэдэг заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй.  

Олон сайн тамирчин, дасгалжуулагч, спортын холбоод байгаа. Гэвч спортын салбарынхан өөрөө өөрсдөө нэр хүндээ унагааж байна.

Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ олон хүнд хүртээмжтэй байх, тамирчдын нийгэмд үзүүлж буй үлгэр дууриал ямар байх зэргийг харгалзан үзэх шаардлагатай болсон байна.

Тухайн тамирчин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг цуцалж, нөхөн төлүүлдэг байх ёстой. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэтэрхий шившигтэй зүйлд зарцуулагдаж байна.

Тиймээс энэ асуудалд Биеийн тамир спортын улсын хороо, Засгийн газар болон харьяалах байгууллагууд анхаарал хандуулж, дүрэм журмаа өөрчлөх шаардлагатай байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 2 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25 “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2025-04-25 “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2025-04-25 E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2025-04-25 Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2025-04-25 НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2025-04-25 Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 2025-04-25 Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 2025-04-25 Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 2025-04-25 Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 2025-04-25 Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 2025-04-25 Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 2025-04-25 М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top