x

Шүүхэд нэхэмжлэл гаргах хэцүү юу?

Хуульч зөвлөж байна

“Шүүхдэнэ” гэдгийг цөөнгүй иргэд заавал өмгөөлөгч хөлсөлж зардал гаргаад зардал чирэгдэлтэйгээр олон сар жил үргэлжлэх ажиллагаа гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэг дээрээ шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхэд хаана хандах, юу бүрдүүлэх ёстойгоо мэдэж байвал төсөөлсөн шиг чинь бэрх зүйл биш.  Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамжаас өөр ямараа нэг зардал гаргахгүй бөгөөд дараах зөвлөмжийг уншсан байхад тийм ч төвөгтэй санагдахгүй байх.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНДАА БАГТАЖ ГОМДЛОО ГАРГАХ

Хэн нэг хүнээс болж таны эрх чинь зөрчигдсөн гэж үзвэл та уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүхэд гомдол /нэхэмжлэл/ гаргаснаар таны эрх үүсч байна гэж ойлгож болно. Зарим хүмүүс үүнийгээ мэдээгүйгээс болоод шүүхэд хандах эрхээ алддаг. Учир нь “хөөн хэлэлцэх хугацаа” гэж зүйл бий. Тодруулбал, гэрээтэй холбоотой маргаан үүссэн бол 3 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан бол 6 жилийн дотор шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаатай гэсэн үг.  Энгийнээр хэлбэл чамд хохирол учруулсан хүнээс шүүхийн журмаар хохирлоо гаргуулж авах буюу шаардлага гаргах хугацааг л хэлж байгаа юм. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бол шүүх иргэний гомдол /нэхэмжлэл/ -ийг хүлээн авахаас татгалздаг.

ХАРИУЦАГЧ НОТЛОХ БАРИМТАА БҮРДҮҮЛ

Нэхэмжлэл гаргахад нэн тэргүүнд мэдэх зүйлийг дурдахад нэхэмжлэлийг хаана гаргах вэ гэдгээс эхэлнэ. Санхүү, хөрөнгө мөнгөтэй харилцаа бол гэрээ хэлцэл юу байгаагаа эх хувиар нь бэлд.

ЭРГЭЖ БУЦАХГҮЙН ТУЛД БҮРДҮҮЛЭХ ЗҮЙЛСЭЭ МЭД

Шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал нь энгийн нэг өргөдөл, гомдол гаргахаас ялгаатай. Нэхэмжлэл гаргах агуулга хэлбэр нь ямар байх талаарх зохицуулалтыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан байдаг учраас тэр шаардлагад нийцүүлсэн байх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд дараах зүйлсийг тусгаж, цуглуулсан байж хэрэг үүсгэнэ гэсэн үг.

Илүү нарийвчилсан зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр ямар байх талаар нэг бүрчлэн заасан байдаг.

Тодруулбал:

  1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
  2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа хаяг
  3. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа хаяг
  4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт
  5. Нэхэмжлэлийн үнэ
  6. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт зэрэг зүйлийг заавал тусгана.

Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа нь маш чухал юм. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргах тухай ойлголт нь хариуцагч, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүх, нэхэмжлэгчийн сонгон авсан, шүүхийн онцгой харьяалал гэсэн төрөлтэй байдаг. Хэрэв та хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргахаар болбол хариуцагчийн албан ёсны хаягыг бичих нь зүйтэй. Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэний дараа хариуцагчийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулдаг.

Хэрэв хариуцагч нь хаяг дээрээ байхгүй бол хаяг дээрээ байдаггүй гэсэн тухайн дүүргийн засаг даргын тодорхойлолтыг шүүхэд ирүүлдэг. Шүүх таны нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагааг хийсэн боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй байна гэж үзэн  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаана. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа хийгдэнэ. Эрэн сурвалжлуулах ажиллагаа гэдэг нь нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд 70200 төгрөг төлөн нэхэмжлэл гаргах бөгөөд шүүхийн эрэн сурвалжлуулах шийдвэр гарсны дагуу цагдаагийн байгууллага эрж хайна. Энэ нь цаг хугацааны хувьд удаашрах, залгах эрсдлийг дагуулж байдаг.

Нэхэмжлэл дээр хариуцагчтай холбоотой мэдээллийг үнэн зөв бөглөхөөс хамааран шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа саадгүй, түргэн шуурхай ажиллах ажиллагааны үндэс нь болж өгнө гэж ойлгож болно. Шүүх хариуцагчийг нэхэмжлэл дээр дурдсан хаяг, утсаар нь дуудаж нэхэмжлэлийг гардуулдаг. Хариуцагчийн хаяг, утас нь тодорхой бус байвал шүүх хүлээн авахаас татгалздаг тул хариуцагчийн хаяг, утсыг нь тодорхой тусгаж өгөх нь нэн чухал асуудал юм.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнийг нотолсон баримт, нэхэмжлэлийн үнэ /хэчнээн төгрөг, юу нэхэмжилж байгаагаа тодорхой бичсэн байх/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, энэ бүгдээс гадна хавсаргасан баримт бичиг баримт нь эх хувь буюу эх хувиар нь өгөх боломгүй бол нотариатаар батлуулсан байх шаардлагатай. Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь шүүх таны хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээний хөлсийг ойлгоно. УТхураамжийг бодохдоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээсээ бодож төлөх ба shuukh.mn хаягаар орж бодож болно. Үнийн дүн нь тодорхойгүй нэхэмжлэлд хуульд заасан 70.200 төгрөгийг төлнө.

Дээрх шаардлагыг хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэх боломжтой болно гэж ойлгож болно. Хэрэв нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу нэхэмжлэлийг буцаана. Монгол улсын Дээд шүүхийн тайланг авч үзэхэд нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах тохиолдол жил ирэх тусам ихсэж байна. Энэ нь нэхэмжлэл гаргахтай холбоотой дээрх зүйлсийг мэдэхгүйтэй холбоотой бөгөөд дутуу зүйлс авч ирээд дахин дахин буцаж байгаагаа “хууль шүүхийн процесс хүнд сурталтай, удаан бэрх зүйл юм” хэмээн эндүүрдэгтэй холбоотой юм.

Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Ц.Мөнхзаяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 23 цаг 11 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ Өчигдөр 15 цаг 11 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ Өчигдөр 15 цаг 11 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна Өчигдөр 15 цаг 09 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов Өчигдөр 15 цаг 08 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Өчигдөр 15 цаг 07 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй Өчигдөр 15 цаг 06 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ Өчигдөр 15 цаг 03 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ Өчигдөр 15 цаг 00 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо Өчигдөр 14 цаг 45 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 14 цаг 22 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ Өчигдөр 14 цаг 16 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... Өчигдөр 12 цаг 54 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө Өчигдөр 10 цаг 05 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна Өчигдөр 10 цаг 03 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа Өчигдөр 09 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл Өчигдөр 09 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ Өчигдөр 09 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш Өчигдөр 09 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top