x

Нэг үхэл, хоёр үхэл... Хүү хэд үлдсэн бэ?

Муу бүхэн миний хүүгээр дуусаасай...”!

Гэрийнхээ гадаа тоглож яваад санамсаргүйгээр эмийн сангийн цахилгаан гүйсэн төмөр хаалганд хүрч амь насаа алдсан 9 настай хүүгийн ээж уйлан байж энэ үгийг хэлэв. Тэр хүү тоглож яваад “тохиолдлоор” амь насаа алдсан. Ердөө долоохон хоногийн өмнө бас нэг хүү хөлбөмбөгийн талбайд зүгээр л тоглож яваад бэхэлгээгүй хаалганд даруулж мөн л тохиолдлоор амиа алдсан. Энэ золгүй явдлаас бас долоо хоногийн өмнө Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сансрын хөлөг” тоглоомонд сууж явсан дөрвөн хүүхэд бэртэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Бас нэг харамсалтай тохиолдол!

Тоглож яваа хүүхдүүд тохиолдлоор үхсээр л байх юм уу?

“Миний хүү зүгээр л тоглож явсан. Бяцхан хүүд битгий буруу өгөөрэй...” хэмээн ээж хэлж байна. Тоглож явсан тэд буруугүй. Хэрвээ тэр хөлбөмбөгийн хаалгыг томчууд анхнаасаа бэхэлгээтэй хийсэн бол, хэрвээ хоёр хоногийн турш цахилгаан гүйж байсан эмийн сангийн хаалгыг томчууд анзаарч арга хэмжээ авсан бол, хэрвээ сажилж эхэлсэн төмөр тоглоомыг ажиллуулж байсан том хүн анхаарч зассан байсан бол тоглож явсан хүүхдүүд бэртэхгүй, бас амь насаа алдахгүй байлаа.

Хүүхдүүд амиа алдсаар л... Гэвч манай хот юу ч хийхгүй хэвээрээ л байна. Эмгэнэлт мэдээ олны сонорт хүрэхэд бид бүгд л харамсан гашуудаж буйгаа цахим орчинд илэрхийлж байна. Хожимдсон харуусал гэвч юуг өөрчлөх билээ дээ. Өнгөрсөн жил манай улсад 19 нас хүртэлх 1642 хүүхэд ямар нэг шалтгаанаар энджээ. Тэдний дунд хурдан морин дээрээс унаж, ганцаараа гэртээ шатаж, халуун тогоонд түлэгдэж, усанд живж, савтай аарцанд унаж, малын хашаан дээрээс үсэрч, машинд дайруулж, цонхны тагтнаас унасан тохиолдлууд бий. Зөвхөн энэ он гарснаас хойших эхний таван сарын дотор 127 хүүхэд золгүй байдлаар амь насаа алдсан байна. 127 гэр бүл хорвоо дээрх хамгийн аймшигт мэдээг хүлээн авч “Энэ бүхэн миний хүүхдээр л дуусаасай...” хэмээн сэтгэлдээ бодож, залбирсан байх. Маргааш биднийг ямар муу мэдээ хүлээж байгаа бол, тоглохоор гарсан хүүхэд минь юу хийж яваа бол хэмээн мянга мянган эцэг эх сэтгэлийн зовиур, түгшүүр дунд сууна.

“Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулж байхдаа хэлж байв.

Хотын дарга Су.Батболд өнөөдөр Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай арга хэмжээ авах даалгавар өгсөн байна. Тэр өрөөнөөсөө гарсангүй, амиа алдсан хүүгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэнгүй. Нэг л замаа жил бүр засахдаа, гэрлийн шон босгож тавихдаа хүртэл хэдэн арвуулаа очоод сүү өргөн инээмсэглэн зогсдог тэр болоод мэргэжилтнүүдийнх нь хэн ч тохиолдлын үхэл болсон газарт очиж ажилласангүй. “Хүүхэд тоглоомын талбай дээр эндэж байна аа гэдэг бол, бид нар хэнэггүйдээ л байж байгаа болохоос байж боломгүй зүйл ш дээ...” гэж гараа салаавчлан суугаад хотын дарга маань тоомжиргүй хэлж сууна. Үнэндээ болсон явдалд эмгнэсэндээ биш, юу ч хийсэнгүй гэх олны шүүмжлэлээс эмээсэндээ камерын өмнө тийнхүү суугаа нь бичлэгээс илэрхий.

Бэхэлгээгүй хаалт, цахилгаан гүйсэн төмөр, санжигнаж эхэлсэн тоглоом зүй ёсоор бол хүүхэд эрсдэх, эндэхээс өмнө засагдсан, шийдэгдсэн байх ёстой. Гэтэл одоо хүүхдүүдийн маань үхэл Хотын дарга, Боловсролын сайдын хийх ажлыг сануулах сануулга болоод байна. Тэд ниргэсэн хойно нь л “Нээрэн энийг зас, нээрэн тэрийг шалга...” хэмээж байгаа нь харамсалтай. 

Хоёр жилийн өмнө тэд Улаанбаатарын байшин бүрийн гадна аз жаргалтай хот байгуулна гээд амлалт өгөн зогсч байв. Харин өнөөдөр Та бүхнээс асууя. Аз жаргал гэж эрхэм удирдлагууд та бүхний хувьд юу хэлдэг юм бэ? Элэг бүтэн, эрүүл саруул амьдрал гэж иргэд бид хариулах байна. Гэвч сонгуулийн халуун өдрүүдэд бүтээнэ гэж амласан “Аз жаргалтай” Улаанбаатарт зүгээр л тоглож яваа хүүхдүүд - үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнүүд маань золгүй тохиолдлоор үхсээр л байх юм уу?       

ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 37 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 1 цаг 41 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 1 цаг 42 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 1 цаг 43 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 1 цаг 44 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 1 цаг 45 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 1 цаг 47 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 1 цаг 50 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 1 цаг 53 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2 цаг 8 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2 цаг 31 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2 цаг 37 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 3 цаг 59 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 6 цаг 47 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 6 цаг 50 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 6 цаг 54 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 6 цаг 56 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 6 цаг 58 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 7 цаг 0 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 7 цаг 2 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top