x

Монголын ардчилал мөнгөөр хэмжигдэж байна

Вашингтон Пост сонины сэтгүүлч Саймон Деньер 60 тэрбумын бичлэг, Монголын улс төрийн намын өнөөгийн байдлын талаар одоо үүсээд буй нөхцөл байдал гаднын улс орны туршлага зэргийг тусгасан сонирхолтой нийтлэл бичсэнийг Newspress.mn сайт бүрэн эхээр нь орчуулан тавьсан байна.

Монголын ардчилал мөнгөөр хэмжигдэж байна

Бүх албан тушаал үнэтэй. Яамны сайд 400 мянган ам.доллар, агентлагийн дарга 120 мянган ам.доллар, ахлах мэргэжилтэн дөрвөн мянган ам.доллар. Түүнчлэн төрийн өмчид компанийн удирдлага зэрэг найман мянга гаруй албан тушаалыг эрх баригч Монгол ардын нам сонгуулийн сурталчилгааны үеэр арилжаалсан юм. Ингэж тэд сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан зардлаа олсон нь энэ.

Нийслэл Улаанбаатар хотноо 2016-2017 оны хооронд гаднын хөрөнгө оруулагчид, бизнесийн гол дүрүүдээс 60 тэрбум төгрөг буюу 25 сая ам.доллар хэрхэн босгох талаар дуу бичлэгийг анх олон нийтэд цацсан хүн нь Г.Доржзодов. Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш хамгийн том улс төрийн дуулианы нэг нь яах аргагүй энэ.

“Мөнгө босгох ажил нь үндсэндээ авлигын эх үүсвэр гэдгийг монголчууд мэдэрч байгаа. Монголын улс төрийн намууд мөнгөөр дамжуулан Засгийн бүх эрхийг хянаж байгаа” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан DeFacto цахим хуудаснаа бичжээ. Нэг ёсондоо бизнесийн томоохон бүлэглэлүүд улс төрийг хянаж байгаа гэж ойлгож байна. Ази болон Америк тивийн ихэнх улсад популистуудын нэр хүнд өсч байгаа нь ардчиллын өмнө тулгамдаж буй нэг том аюул юм.

1989-1990 онд коммунист засгийн эсрэг Монголын залуучууд тэмцэж ЗХУ, Зүүн Европын жишээнээс суралцан энхийн замаар тэмцэхдээ тэд асар их тэмүүлэл, итгэл найдвартай байжээ. Монголчууд анх удаагаа 1993 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад сонгуулийн насны иргэдийн 93 хувь нь оролцож байлаа. Гэвч 2017 онд энэ тоо 68 болтлоо унаж 19 мянган хүн хэнд ч санал өгөлгүй эсэргүүцлээ илэрхийлж байв. Ерөнхийлөгчийн сонгуульд бизнесмен, бөхийн аварга, популист Халтмаагийн Баттулга ялалт байгуулсан юм. Түүнд ялагдах хүлээсэн хүн нь Монгол ардын намын М.Энхболд. Өнөөх 60 тэрбумын бичлэгт дуу хоолой нь үлдсэн улстөрчийн нэг.

Энэтхэг улсад улс төрийн намууд сонгуулийн кампанит ажлын үеэр хэрхэн мөнгө босгодог нь далд байдаг учраас санхүүжилт нууц байдалд шилжиж, авлига, хээл хахуулийг улам бүр нэмэгдүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Энэ тохиолдолд АНУ-ын жишээ илүү нээлттэй байж болох юм. Кампанит ажлын явцад санхүүжилт хэрхэн босгосон, аль байгууллага, иргэн, хувь хүн хэдий хэмжээний санхүүжилт өгсөн зэрэг нь бүгд ил заавал тайлагнадаг зүйлсийн нэг болжээ.

Харин Монгол Улс хууль, эрх зүйн орчинд улс төрийн намын санхүүжилтийг зохицуулаагүй орхижээ.

Хэрэв бизнесийн аль нэгэн бүлэглэл сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд уул уурхайн лиценз, Засгийн газрын тендер зэргийг арын хаалгаар, өрсөлдөгчгүйгээр авна. Үүний нэг жишээ нь Монголын хүн амын 30 хувьд багтах чинээлэг тансаг амьдралтай хэсгийнхэнд нүүрс, зэс, алтны томоохон гэрээ оногддог гэсэн судалгаа бий.

“Монголчууд ардчиллын амин сүнс болсон хуулийн өмнө бүгд эрх тэгш байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гэж бүх Монголчууд үздэг. Гэвч улстөрчид тэдний бодсоноос эсрэг байдаг” гэж Сант-Марал судалгааны төвийн захирал Л.Сумати хэлж байна. Тус судалгааны төвийн явуулсан сүүлийн судалгаагаар Монголчуудын 34 хувь нь улс төрийн намуудад итгэдэг бол 42 хувь нь улстөрчдөд бага зэрэг итгэдэг гэж гарчээ. Арван хүн тутмын зургаа нь улс төрийн шийдвэр амьдралд нөлөөлдөггүй гэж үзэж байна. Ихэнх улстөрчид хязгаарлагдмал цаг хугцаааг сонгогч, дэмжигчдийнхээ халаасыг дүүргэснээр зохицуулчиха гэж үздэг. Тийм ч учраас эрдэмтэн мэргэдээс илүүтэй бизнесийнхэн сонгогддог буй за.

Хил хязгааргүй сэтгүүлчид, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гаргасан судалгаанд Монгол хэвлэл мэдээллийн хэрэгслийн дөрөвний гурвыг өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан, эсвэл одоо хашиж байгаа хүмүүс эзэмшиж байгаа гэж дурджээ. Монголчууд сүүлийн хэдэн жилийн турш авлига, хээл хахууль, улс төрийн тогтворгүй байдалтай тэмцэх хүчтэй манлайлагчийг хайж байгаа. Сант-Маралын судалгаагаар гурван монгол хүн тутмын хоёр нь ардчилсан системд итгэдэг бол дөрвөн хүн тутмын гурав нь ерөнхийлөгч олон парламентын сонгуульд хүчтэй лидер нэр дэвшдэггүй гэж үздэг. Одоогийн Ерөниийлөгч Х.Баттулга уул уурхайн бизнес эрхэлдэг хэнийг ч улс төрд оруулахгүй гэж хүсдэгээ нэг бус удаа илэрхийлжээ. Түүний өмнөх Ерөнхийлөгч улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгахыг хүсч байсан юм.

Гэвч хоёр том нам парламентыг бүхэлд нь хянаж буй тул баталж байгаа хууль бүр нь тэдний хүсэл эрмэлзэл, ашиг сонирхол тусах нь илүүтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хоёр эрхэм, Сангийн сайдаар ажиллаж байсан нэг эрхмийг уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрөөр мөнгө шамшигдуулсан байж магадгүй гэж үзэн баривчилсан байна.

Нийтлэлийн эхэнд дурдагдсан Г.Доржзодов нь Монгол ардын намын стратегийн ахлах мэргэжилтэн бөгөөд кампанит ажлын санхүүжилтийг хэрхэн босгох талаар хуралдаж байхад дээрх бичлэгийг үйлджээ. Гэвч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн түүний бичлэгийг эвлүүлэг гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна. Энэ шийдвэрийн дараа бие даасан мэргэжлийн шинжээчид АНУ-д бичлэгийг шалгаж үзээд ямар нэгэн эвлүүлэг ороогүй болохыг баталжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улстөрчид, цагдаа хүчнийхэн, тагнуулын албад түүнийг зогсоо зайгүй мөрдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч удаа дараа дайруулсан юм.

“Би хөшигний цаана чухам юу ярьдгийг л харуулахыг хүссэн. Миний эцсийн зорилго бол сонгогчдод үнэнийг л хэлэх. Би хэзээ нэгэн цаг миний тэмцэл үр дүнд хүрч олон нийт үнэнийг мэдэх болно гэдэгт итгэдэг” гэж Г.Доржзодов ярьж байна.

Эх сурвалж: The Washington Post / newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.21.106.114)
    Монголын нийгмийн үнэн төрхийг яг байгаагаар нь бичжээ . Шудрага зүйл энэ оронд түй ч байхгүй болсон нь үнэн
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • мгл (122.201.31.160)
    чинээлэг хэсэг нь 30% гэнээ,ногоо 30 гэр бул гэдгииг л будилуулсан бололтой
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Адар (183.177.100.3)
    Монголын 1989-1990 оны тэмцлийг АНУ санхүүжүүлсэн юм биш үү? эр залуучууд асар их тэмүүлэлтэй байсан юм бол түүнээс хойш хэд хэдэн удаа засгийн рэхнэд гарахдаа тэр тэмүүллээ харуулахгүй хаана нь явсан юм бол доо.
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
    • Tenegt.
      2018 оны 06 сарын 27
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 46 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 1 цаг 50 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 1 цаг 51 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 1 цаг 52 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 1 цаг 53 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 1 цаг 54 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 1 цаг 56 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 1 цаг 59 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2 цаг 2 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2 цаг 17 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2 цаг 40 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2 цаг 46 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 4 цаг 8 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 6 цаг 56 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 6 цаг 59 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 7 цаг 3 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 7 цаг 5 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 7 цаг 7 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 7 цаг 9 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 7 цаг 10 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top