x

Олон нийтийн телевизийн мэдрэмжийн асуудалд

Их Британийн BBC телевиз болон Данийн THE WHY байгууллагын бэлтгэсэн "Дэлхийн түүхүүд" баримтат киноны төслийг Монголын үндэсний олон нийтийн телевиз эхлүүлжээ. Бүтэн жилийн турш долоо хоногийн Даваа гариг бүр нийт 54 киног үзүүлнэ. Ихэнхдээ хөгжиж буй улс орнуудын охид, эмэгтэйчүүд болон зовж зүдэрсэн хүмүүсийн сэтгэл шимшрэм амьдралыг харуулсан шилдэг бүтээлүүд.

Харин 3,4-р сарын эфирийн төлөвлөгөөг харахад тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг "Путины үнсэлт" нэр содон харагдав. Гол баатар нь 19 настай Маша бүсгүй. Танилцуулгад бичсэнээр "Оросын залуучуудын байгууллагын гишүүн, үндсэрхэг үзэлтэн. Гэвч түүнд үзэл бодлын эрх чөлөөг мэдрүүлэх нэгэн хүн гарч ирдэг. Машагийн үзэл бодол, итгэл үнэмшилд хуучнаараа үлдэх үү? шинэ замыг сонгох уу?, өмнөхөө хамгаалах уу? ирээдүйгээ өөрчлөх үү? гэдэг сонголт тулгарна" гэжээ. Интернэтээр үргэлжлүүлж судлахад, Маша буюу Мария Дрокова нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилж байгуулсан "Наши" хөдөлгөөний комиссар байсан ба 2009 онд нэгэн арга хэмжээн дээр Путиныг хараад хөөрсөн сэтгэлээ барьж дийлэлгүй очиж үнссэн (Яг үнэндээ "Путиныг үнсэгч"!), нэг удаа Путинд хөшөө босгох санал дэвшүүлсэн, сүүлдээ комиссарын сонгуульд дахин өрсөлдөөд ялагдсаныхаа дараа буруу замаар тууж явснаа ухаарч сөрөг хүчинд шилжсэн аж. Уг кино 2012 оных. Харин өнөөдөр Маша хэдийнэ Америкт гарсан, саяхан "ногоон карт"-ны эзэн болсон гэнэ.

Товчхондоо, Путиныг дэмждэг байсан, гэхдээ аль 2013 онд татан буугдсан оросын "Манайхан" (Наши) хөдөлгөөнийг сөргөөр харуулсан ийм киног манайхан одоо, 3-р сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш буюу Путин ялсныг (тэгэх биз) зарлах үдшийн ид оргил цагаар олон нийтийн телевизээр үзүүлэх юм байна. Хугацааг сүрхий сонгож. Гагцхүү энэ агуу мэдрэмж манайхны юу, эсвэл цуврал киногоо зүгээр шахам өгсөн тэднийх үү? Юутай ч барууныхны Оросыг хардаг өнцөг энэ үдэш биднийх байх нь.

Хуучин социалист орнуудын дундаас Югославын тасархай Сербийг эс тооцвол Оросыг хамгийн бага муулдаг нь манайх. Зүүн Европын, ялангуяа Зөвлөлтийн бүгд найрамдах байсан улсууд эргээд хэрхэн давшилж буйтай харьцуулахад манай найрамдал хэвээрээ. Яахав, бид түүхээ өөрийнхөөрөө бичдэг болсноор XX зуунд Монголын тусгаар тогтнолыг Богд эхлүүлж, Ардын (Хувьсгалт) Нам гартаа авч, ардчилагчид жинхлүүлсэн, харин улаан оросууд зөвхөн саад хийсэн болж таарч байх шиг. Буруу зөв ч бай хамтдаа явсны билэг тэмдгүүд бүдгэрсээр байна. Сталины хөшөөг аль эрт, Ленинийг түрүүхэн буулгасан. "Хувьсгалт Монгол" танк  120 мянгатаас хөөгдөж, нэг мэдэхэд Зайсан толгойн энгэрийг булаан эзэлсэн соёл-амралтын цогцолборын харуулд зогссон бол Зөвлөлтийн дайчдын хөшөө толгойн чимэг нь болжээ. Их зохиолчийн хэлснээр, хүний явдал их хувирсан байна.

Харин уг цогцолбор дахь Ялалтын баяраар ч асахаа больж мөнхөрсөн мөнхийн гал дээр монголын неонацистууд гэж харагдах хэсэг залуучууд гишгэлж зогсоод "Хайль Хитлер" маягаар гараа сунгаж авахуулсан зургийг саяхан олж харлаа.

Оросын "манайхны" нэг хүүхний залуу насны элдэв дэмийрлийг даган дэмийрсэн хэн нэгнийг бас даган дэмийрч (киноны эхэнд ба төгсгөлд студийн, бас Интернэтийн live хэлэлцүүлэгтэй гэж байгаа) цагаа үрэхийн оронд өөрсдийн "манайхны" хүмүүжилд санаа тавих ямар нэгэн мэдрэмж төрдөггүй юм байх даа, Монголын олон нийтийн телевизэд.

2018.03.13

Д. Цэрэнжав 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 27 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 32 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 32 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 34 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 35 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 36 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 37 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 40 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 43 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 8 цаг 58 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 21 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 27 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 49 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 38 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 40 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 45 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 46 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 48 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 50 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 52 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top