x

Шүүхийн шийдвэр эцсийнх шүү, Хуулийн сайд аа!

-МСS-ийн байранд түрээс төлөхгүй амьдарч, зурагтаа үзэхгүйгээр ярьдаг шударга ёсны сайддаа нэг л зүйлийг сануулья-

Өнөөдрөөс эхлээд УИХ дээр дахиад Эрдэнэтийн асуудал босч ирнэ, өөрөөр яаж хулхидах, хулгайлах вэ гэдэг дээр бүх хүний толгой ажиллана. Яагаад гэвэл манай төрийг зайдалсан “олгой” толгойлсон “цувдайнууд” чинь бүгд “Эрдэнэт”-ийг шимж амьдарсан. АН нь ч ялгаагүй, МАН нь ч ялгаагүй. Өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” чинь Монголын улстөрчдийн хэдэн үеэрээ, баруун солгойгүй суйлсан эзэнгүй хөрөнгө байлаа. Арай гэж нэг нь эзэн суухаар нийтээрээ турж үхэж, тугалын хашаа мөргөж байгаа нь тэр. Тэгээд “Монголын зэс” корпорацийн эзэмшилд очсон “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид бүртгэж авахаар УИХ-ын тогтоол гаргаж, ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилсон. Тэгсэн хэрнээ Оросын Засгийн газартай хэлцэл хийж 49 хувийг худалдаж авсан хувийн компанид нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. 

Аргаа бараад цаадуул нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хэрэг. Гурван шатны шүүхээр бүтэн жил явсны эцэст Улсын дээд шүүх үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацийн өмч мөн гэдэг шийдвэр гаргалаа. Ингэснийхээ төлөө Ц.Нямдоржтонгуудад дахиад л “худалдагдсан, авлигажсан”-аараа хараалгах байх л даа. Гэхдээ л Монголын шүүх гоё харагдаж байна. 49 хувийн эзэн 27-той бацаан байна уу, 67-той өвгөн сууна уу, хамаагүй. Хамгийн гол нь хуультай юм хуулиараа явах нь зөв. Хүний хүүхдийг “27-той хүүхэд хаанаасаа ийм хөрөнгөтэй болчихов” гэж гоочлох мөртлөө өөрийнхөө хүүхдийг “18-тай байхдаа өрх тусгаарласан. Надад хамаагүй” гээд улалзаж суугаа Хууль зүйн сайдтай ер нь хэн, юу ярих юм. Тэгтлээ их шунасан л юм бол “Эрдэнэт”-эд бараа шахсан 600 (2004-2005 оны 600 мянган ам.доллар) саяараа хүүхдийнхээ нэрийг баастан байж орд харш бариулахын оронд 10 хувь ч хамаагүй худалдаад авахыг хэн байг гэлээ. Мөнгө нь байгаад хууль нь байхад хэн дуртай нь “Эрдэнэт”-ийг авч болдог цаг ирсэн. Хамгийн гол нь “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч болсон нь ололт. 

Энэ үнэнийг хэлснийхээ төлөө Ч.Сайханбилэгийн Засгийн газар ард түмний дайсан болж, АН УИХ-ын сонгуульд элгээрээ хэвтэж байлаа. Гэсэн ч үлдэх юмаа үлдээгээд явах сайхан. 

МСS-ийн байранд түрээс төлөхгүй амьдарч, зурагтаа үзэхгүйгээр ярьдаг шударга ёсны сайддаа нэг л зүйлийг сануулья. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг юм шүү, Хуулийн сайд аа. “Эрдэнэт”-ээр ахиж битгий оролдоорой!

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 12 цаг 22 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 13 цаг 26 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 13 цаг 27 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 13 цаг 28 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 13 цаг 29 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 13 цаг 30 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 13 цаг 32 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 13 цаг 34 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 13 цаг 38 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 13 цаг 53 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 14 цаг 16 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 14 цаг 22 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 15 цаг 44 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 18 цаг 32 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 18 цаг 34 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 18 цаг 39 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 18 цаг 41 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 18 цаг 43 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 18 цаг 44 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 цаг 46 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top