x

Жорлонгоос нь уулгах бизнес буюу хяналтаас гарсан гүний худгууд

Бидний унд, ахуйдаа хэрэглэж байгаа ус эрүүл ахуйн шаардлагад нийцэж байна уу. Монгол хүн ундны усыг амьдралдаа хүрэлцэхүйцээр, ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнд хэрэглэж байна уу. Баталгаатай ундны ус хэрэглэж, эрүүл орчинд амьдрах эрхээ эдэлж байна уу. Ундны цэвэр усны ашиггүй, үрэлгэн хэрэглээг хэрхэн бууруулах вэ. Энэ бүх асуултын хариултыг хайсан, гарц гаргалгааг эрэлхийлсэн цуврал нийтлэлүүдээ “Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн хүргэсээр байна.

Өдрөөс өдөрт эмх замбараагүй тэлж байгаа орон сууцны хорооллуудын сантехникийн шугам хоолойнд эрүүл ахуйн урьдчилсан хяналтыг хийдэг болох, зөөврийн болон төвлөрсөн шугамд холбогдсон ундны усны худгуудыг хамгаалалтын бүстэй болгох, зөөврийн худгийн нөөцийн савыг шинэчлэх, ариутгал, угаалгыг чанаржуулах, хяналтыг сайжруулах, 2005 онд батлагдсан ундны усны стандартыг шинэчлэх, гацаанаас гаргах гээд тодорхой санаачилга, шийдэл бүхий нийтлэлүүдийг баримтаар баталгаажуулан хүргэсээр байгаа билээ. Энэ удаад байгууллага аж ахуй нэгж, иргэний хувийн гүний худгуудаас гарсан ус эрүүл ахуйн хувьд ямар эрсдэлтэй байгааг хүргэхээр бэлтгэв.

 НИЙСЛЭЛД ГҮНИЙ 8,700 ХУДАГ БАЙНА

Энэ бол Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авсан бүртгэлтэй худгийн тоо. Усны асуудал хариуцсан Ус сувгийн удирдах газрын харьяанд 600 худаг байхад хяналтаас гадуур 8,700 ундны усны худаг байна гэсэн үг. Үүний 5,000 гаруй нь унд, ахуйдаа хэрэглэдэг, ямар нэг байдлаар ашиг олох зорилгогүй хувь хүний худаг.

Гүний худаг гаргуулахдаа зориулалт, ашиглалтын хэмжээнээс шалтгаалан Нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Байгаль орчны яамнаас дүгнэлт гаргуулдаг. Гэхдээ зөвхөн байгаль орчинд нөлөөлөх талаас нь хянуулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэлд гэлтгүй манай улсад өрөмдөж гаргасан гүний худгийн ус эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх асуудал тэр чигтээ хаягдсан гэж хэлж болно. Зарж борлуулах, үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэх зорилгоор гаргасан худгийн усны эрүүл ахуйн шинжилгээг зайлшгүй шаардлагаар хийлгэж байна. Харин хувь хүмүүсийн 5000 гаруй худгийн ус хэр баталгаатай вэ гэдгийг хэн ч мэдэхгүй болоод байна.

Хэдийгээр албан ёсны тоо нь ийм байгаа ч зөвшөөрөлгүйгээр дураараа ухсан худаг асар олон байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэлж байсан юм. Ус сувгийн удирдах газрын харьяа 600 гаруй ундны усны худаг бий. Тэднээс авсан шинжилгээгээр нянгийн болон химийн бохирдлын үзүүлэлт гардаггүй, стандартын шаардлага хангасан ус түгээдэг гэж байгаа.

Тэгвэл нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь амьдарч байгаа гэр хорооллынхны ундны усыг зөвхөн дээрх 600 худгийн усаар шинжилж болохгүй нь. Түүнээс даруй 10 гаруй их тоогоор ашиглаж байгаа гүний худгуудын ус ямар ч хяналтгүй, баталгаагүй байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Энэ нь баримттай. Юу гэвэл ундны усны эрүүл ахуйн хяналтыг хийдэг ганц байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2017 онд гүний 8700 худгаас ердөө 96-гаас нь дээж авч шинжилгээ хийсэн байна. Үлдсэн худгуудын ус ямар ч хяналтгүйгээр хүний амаар орж байна гэсэн үг.

НҮХЭН ЖОРЛОНГООС 150-250 МЕТРТ ГҮНИЙ ХУДАГ ГАРГАХ ЁСТОЙ

Нүхэн жорлон, бохир усны нүхнээс дор хаяж 150-250 метрт гүний худаг гаргах стандарт уг нь манайд бий. Харамсалтай нь энэ зүгээр л цаасан дээрх тоо. 0.7 га газартаа байшин, гарааш, жорлон, машин, хүнээ багтаадаг гэр хорооллынхны хувьд дээрх стандарт хэрэгжих ямар ч боломжгүй. Тиймдээ ч нүхэн жорлонтойгоо хаяа дэрлүүлэн гүний худаг гаргуулж, түүнээсээ ус авч ууж байна. Энэ нь жорлонгоосоо ундаалж байгаагаас ямар ч ялгаагүй юм. Иргэдийн дунд гүний худгийн ус нь илүү баталгаатай, цэвэр гэсэн ойлголт түгээмэл. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн оюутнууд газрын доорх ус нь хүний эрүүл мэндтэй ямар холбоотой талаар судалгаа хийжээ.

Газрын доорх ус нь хөрс, чулуулгийн дундуур урсахдаа байгалийн нөхцөлд шүүгддэг тул цэвэр цэнгэг байдаг гэж ойлгодог ч байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доорх усан дахь элементийн агуулга ихэсдэг байна. Урд нь хог хаягдал хаяж байсан газарт худаг гаргаснаар бохирдолтой усыг унданд хэрэглэвэл хүний эрүүл мэндэд хохирол учруулна.

Ногооны талбайтайгаа ойрхон гүний худаг гаргавал хортон шавж устгадаг пестицид гэх бодисоор ус бохирдож, улмаар хүний ходоод гэдэсний хямрал, мэдрэлийн систем, бамбай булчирхай, нөхөн үржихүйн систем, элэг, бөөрний өвчлөл, хорт хавдар үүсэх эрсдэлтэй. Нүхэн жорлонтойгоо ойрхон гаргасан гүний худгийн ус элдэв хаягдал, вирусээр бохирлогдож, паразит, цусан суулга, халдварт гепатитын шалтгаан болж болно. Тиймээс гүний худгаас унд ахуйн усны хэрэглээгээ хангадаг ямар ч тохиолдолд өөрийн худгийн усыг бохирдолтой эсэхийг тодорхойлох шинжилгээг хийлгэх шаардлагатай юм.

Түүнчлэн гүний худаг нь гадаргын усны нөөцийг багасгаж буй хамгийн гол шалтгаан учраас тоолууржуулах саналыг эрдэмтэн, судлаачид гаргасаар байгаа билээ. Улсын хэмжээнд гүний худгийн өрөмдлөг хийх зэрэг усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим компани байдаг аж. Энэ төрлийн бизнес маш ашигтай учир зөвшөөрөл, бүх бичиг баримтыг нь зохицуулж худаг гаргаж өгнө гэсэн зар хаа сайгүй.

Нийслэлийн Байгаль орчны газраас өрөмдлөгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компанитай экологийн хариуцлагын гэрээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь зөвшөөрөлгүйгээр худаг гаргах байдлыг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзэж байгаагаа мэргэжилтнүүд нь бидэнд хэллээ. Мөн хувь хүмүүс унд, ахуйдаа хэрэглэхээр гүний худаг гаргуулсан бол гэр бүл, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө заавал шинжлүүлж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 54 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 1 цаг 58 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 1 цаг 59 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2 цаг 0 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2 цаг 1 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2 цаг 2 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2 цаг 4 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2 цаг 7 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2 цаг 10 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2 цаг 25 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2 цаг 48 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2 цаг 54 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 4 цаг 16 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 7 цаг 4 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 7 цаг 7 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 7 цаг 11 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 7 цаг 13 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 7 цаг 15 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 7 цаг 17 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 7 цаг 18 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top