x

Ичсэн хүн хүн алсан ч яадгийн

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхээр зарлаад байсан УИХ уг асуудлыг сар шахуу хойшлуулсны эцэст хаалттай хуралдаанаар томилгоо хийв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас чөлөөлж, Д.Гэрэлийг томилсныхоо дараа түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулахаар арваннэгдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгч уг саналыг нь хүлээж авсан тул арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-д оруулсан байна. 

Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ өнгөрөгч сарын 16, 17-нд хоёр өдөр хэлэлцээд УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар томилгооны асуудлаар нээлттэй сонсгол хийхээр болсон билээ. Гэвч сонсгол зохион байгуулах ажил сар шахам хойшлогдсоны эцэст өнгөрөгч баасан гаригт УИХ хаалттай хуралдаж, Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилов. Хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 29 нь хуралдааныг хаалттай горимд шилжүүлэхийг дэмжиж саналаа өгсөн байна. Мөн 26 гишүүн (Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Г.Солтан, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Н.Учрал, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Б.Чойжилсүрэн, М.Энхболд, Н.Энхболд, Л.Элдэв-Очир) Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг дэмжив.

Уг асуудлыг хаалттай хэлэлцүүлэхээр санал хураалсан О.Баасанхүү гишүүн ингэх болсон үндэслэлээ “Өмнө энэ асуудлыг нээлттэй хэлэлцсэнээрээ бид дэлхийн шившиг болсон. Нээлттэй хуралдвал улсын нууц задрах гээд байна” хэмээн тайлбарлав. Чуулганы хуралдаан хаалттай явсан учраас хаалганы цаана үнэхээр улсын нууц асуудал хэлэлцсэн уу, эсвэл Б.Хурцын атганд орсон улстөрчдийн “төмсөг”-ний том, багын асуудал яригдсан уу гэдгийг сэтгүүлчид болоод олон нийт мэдэж чадсангүй. Ямартай ч ичгүүртэйгийн хувьд бол ичгүүртэй зүйл болоод өнгөрлөө. Гэхдээ яг юунаас ичсэн бэ гэдгийг нь би ч, та ч, ер нь хэн ч таашгүй.

Уг нь бол Б.Хурц явлаа гээд маньд гарзтай юм биш. Тэр тусмаа ямар ч үнэ төлөөд хамаагүй хуулийн байгууллагаас холдуулах, зайлуулах ёстой хүн юм гэдгийг өмнөх хэлэлцүүлгийн үеэр бүгд л харсан, үзсэн. Нээлттэй хэлэлцүүлэг дээр чихдэж ирээд байцааж чаддаггүй юм гэхэд ядаж л нэр дэвшүүлсэн этгээд нь ичсэндээ саналаа татчих болов уу гэтэл тэгсэнгүй. Ичсэн хүн хүн алж чадна гэдгийг энэ удаагийн УИХ нэгмөсөн үлгэрлэж байна. Ичингүүтээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг дээрэмдсэн. Ичингүүтээ “Талын зам”-ыг “Хөгжлийн зам” болгосон. Ичингүүтээ “Гудамж” төслийг, “Гэр хорооллын барилгажилт”-ийг зогсоож, Хамтын тэтгэврийг хуулийг “Насны нүнжиг”-ээр сольсон. Ичингүүтээ Б.Хурцыг Элчин сайдаар томилчихлоо. 

Хууль тогтоох байгууллага, хууль тогтоогчид нь ингэж “ичдэг”, ичсэндээ юу хамаагүй хийдэг юм бол ерөөсөө бүгдээрээ, нийтээрээ “ичээд” л амьдаръя. Ядуу байх нь ичгэвтэр учраас баячуудаа нухацгаая. Ажилгүй байгаадаа ичээд ажил хийдгүүдээ талцгаая. Харанхуй байх нь ичгэвтэр учраас гэрэл гэгээ тусгасан болгоныг намная. Ичингүүтээ эхнэрүүдээ зодож, хөршүүдээ сандаая. Ичсэн хүн хүн алсан ч яадгийн...

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 12 цаг 17 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 13 цаг 21 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 13 цаг 22 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 13 цаг 23 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 13 цаг 24 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 13 цаг 25 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 13 цаг 27 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 13 цаг 29 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 13 цаг 33 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 13 цаг 48 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 14 цаг 11 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 14 цаг 17 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 15 цаг 39 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 18 цаг 27 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 18 цаг 29 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 18 цаг 34 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 18 цаг 36 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 18 цаг 38 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 18 цаг 39 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 цаг 41 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top