x

Биеэ үнэлэгчийн төгсгөл

Хотын дарга асан Э.Бат-Үүл нэгэнтээ гайхшаа барчихсан суусансан. Хөдөөнөөс нүүж ирээд хөдөөгийнхнөө “орк” гэнэ. Гэр хорооллоос арай гэж ховхорсон нь гэр хорооллынхноо “орк” гэнэ. Манайхан чинь ер яачихсан улс вэ... гэж. Хүүхэд байхад гэр хорооллын жаалууд орон сууцны айлд очихоор хувцаснаас нүүрс үнэртэж, айлын хүмүүс ам хамраа чимхэхээр жинхэнэ “орк” царайлдаг байлаа. Одоо бол хөдөө хотгүй, хөгшин залуу, баян ядуугүй нийтээрээ утаандаа угаартаад “би, чи”-гүй амар болсон. Улаанбаатарт өвөлжихөд Зайсанд хауст тарвалзсан, траншейнд хэвтсэн хоёрын ялгаа ер байна уу? Адилхан л нэг агаараар амьсгална.

Нэг кино байдаг юм. Залуухан үзэсгэлэнтэй бүсгүй баян тансаг амьдрал хайж яваад эрэмдэг зэрэмдэг, хөгшин эрийн эрхшээлд ордог. Эхэндээ чадлаараа эсэргүүцдэг байсан ч эцэстээ тэсвэрлэхээ больж, эхлээд зодуулахгүйн тулд, дараа нь өлсөж үхэхгүйн тулд түүний хүсэл тачаалыг хангах болж, эцэст нь эрэмдэг эрийн хөрөнгө мөнгө, гоё ганган хувцас, үнэт эдлэлд шунахдаа түүний амраг болон жүжиглэж, өөртэйгээ адил ядуу хүмүүсийг элэглэн доромжилж, тансаг харш дахь боолын амьдралаасаа хагацахгүйн тулд юу ч хийхэд бэлэн болдог.

Монгол хүний амьдрал яг л ийм болоод байна. УИХ-ын сонгуулиар МАН-ын ам панаалд хөдөө хотгүй нам тавиулж, “чонын амнаас гараад барын аманд” болсон монголчуудад удирдагчдынхаа өөрт нь хэрэглэж буй хүчирхийллийг хүлцэн тэвчихээс өөр зам үлдсэнгүй. Нэмэхгүй гэсэн татвараа нэмээд байхад, хамтын тэтгэврийг хүчингүй болгоход, гэр хорооллын барилгажилтыг зогсооход огтхон ч эсэргүүцээгүй мөртлөө “Үр хүүхэд минь хэцүүдлээ. Утаанаас салгаж өгөөч ээ” хэмээн өдөр шөнөгүй мөргөж, өглөө үдэшгүй уйлан дуулах нь гаслантай.

Гэтэл үнэндээ утаа өөрөө хийсч ирээгүй, үлээгээд явчихгүй гэдгийг бүгд л мэддэг. Утаанаас салах цорын ганц арга нь гэр хорооллоо дэд бүтэцжүүлэх, барилгажуулах, дулааны станцуудынхаа хүчин чадлыг нэхэх явдал гэж өмнөх дөрвөн жил нийтээрээ үглэж яншсан. Үглэж яншсаны үр дүнд багагүй ажил хийгдэж, бага ч атугай үр дүн нь үзэгдэж эхэлсэн. Гэтэл өнөөдөр энэ бүгдийг өшиглөөд нураачихсан (ажил хийсэн болгон нь гэмтэн болж, АТГ-ын үүдэнд чулуу няслаад сууж байгаа) нэг намын хөл гуяас зүүгдэн “утаанаас салмаар байна” гэж үглэж янших нь хоолойдоо дээстэй хоол нэхэхээс ялгаа юун. Гучин гэр бүлийн улайг нэхэж, Оюутолгойн гэрээ, оффшорын эсрэг дайнд хөөрцөглөн чулуу хөөхийн оронд “Гэр хорооллын барилгажилт дээр мөнгө тавиад, орон сууцныхаа үнийг хямдруулаад, хашааны газрыг үнэ хүргээд өгөөч” гээд тэмцсэн бол “утаанаас салгаад өгөөч” гэж гаслахаас илүү үнэмшилтэй байлаа. “Эрх баригчид биднийг биеэ үнэлэгч шиг харьцаж байна” хэмээн бухимддаг ч үнэн хэрэгтээ бид өөрсдөө өөрсдийгөө тэр хэмжээнд үнэлдгээс болж буй юм.  

Кино ингэж төгсдөг. Бүсгүй нэг өдөр урт удаан хугацааны мансуурлаас сэрж, баян тансаг биш ч өөрийн дураар, эрх чөлөөтэй амьдрал, хайрлаж байсан залуугаа ч санагалзан өөрийг нь хүлж багласан үл үзэгдэх гинжийг тасдаж хаяад боолчлолоос зугтдаг. Гэвч энэ бол кино. Харин амьдрал бол кино биш.

Саяхан гэр хорооллын иргэд нэгдэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар (уг нь бол бусдынх нь ч бас эрх ашиг байгаа юм шүү дээ) улс төрийн нам байгуулснаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр гурвантаа хандахад гурвууланд нь татгалзсан байна. Дээд шүүхийн нөхөд “Гэр хорооллын иргэдэд нам байгуулах хэмжээний боловсрол байхгүй” гэж үзсэн гэнэ...

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 22 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 26 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 27 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 28 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 29 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 30 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 32 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 35 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 38 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 8 цаг 53 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 16 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 22 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 44 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 32 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 35 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 39 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 41 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 43 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 45 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 46 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top