x

Парникний ургамал шиг манай улстөрчид

Оны өмнө нэг элгийн юм болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилох тухай Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч хүлээж авсангүй. Түүний ажлын туршлагыг Ерөнхийлөгч үнэлж цэгнээд “Монгол Улсыг гадаад улсад төлөөлөх чадваргүй” гэж үзсэн юм байх. Үүнээс болоод соошлаар нэг уй гашуу. Ийм ч мундаг дипломат, тийм ч том улстөрчийг ажлыг туршлагагүй гэхдээ яахав дээ... гээд л. Тэгж яривал танай Аса чинь ямар туршлагатай болоод... гэх мэтчилэн.

Сайд асан, дэд сайд гуайн намтрыг уншаад үзвэл яах аргагүй социализмын сүүлчийн бүтээгдэхүүн, Монгол Улсаас ЗХУ-д бэлтгэсэн сүүлчийн дипломат болж таарав. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн төдийгүй ардчиллын эхний жилүүдэд Гадаад яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Энэтхэг улс дахь манай ЭСЯ-нд 2-р нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997 оноос хувийн хэвшил рүү орж, 2000 оноос улс төрийн карьераа эхлүүлсэн. Үүнээс хойш тасралтгүй 18 жил МАН (МАХН)-ын үйл хэрэгт “морь нохой” мэт зүтгэжээ. Түүний хийсэн хамгийн том мэдэгдэл нь 2005 онд МАХН-ын генсек байхдаа авлигын хэргээр шалгагдаж байсан “гаалийн” хэмээх Х.Баатарын хэрэг дээр “ГЕГ-ын дарга нь Х.Баатар нь МАХН-ын сонгуульд 100 сая төгрөгийн хандив өгсөн нь үнэн болно” гэдэг баталгааг бичгээр гаргаж өгсөн явдал байв. Энэ явдал түүнийг улс төрд тамгалсан. 2007 он хүртэл Нийслэлийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, БСШУ-ы сайдаар томилогдсон. 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байгаа.

Харин нөгөө өнцгөөс харвал, сүүлийн 10 гаруй жилд Монголын дипломат албыг дандаа улстөрчдөөр хөл залгуулж ирлээ. Огцорсон, дампуурсан, орон шоронгоос зугтсан нөхдийн орогнох газар шахуу болчихоод байгаа. Сүүлийнх Б.Хурцын нь жишээ. Арай мэргэжлийн гэхээр нь Ё.Отгонбаяр байж магадгүй.

Тиймээс Ерөнхийлөгч хүсвэл, Засгийн газар хүлээн зөвшөөрвөл дипломат албыг улс төрөөс салгах цаг хэдийн болсон. Улс төрд явбал явсан шиг яваад, зайлвал зайлсан шиг зайлаад, зайгаа тавиад өгдөг соёлд манай улстөрчид суралцмаар байна. Тэгэхгүй нам нь ялагдахаар усанд хаясан чулуу шиг алга болчихоод ялахаар ёс юм шиг шавж ирээд болсон болоогүй заавал нэг албан тушаалаас зүүгддэг нөхөд энэ хоёр намд дэндүү олон. АН-ын Т.Ариунсан л гэхэд Татварын даргаас Тагнуулын дарга хүртэл явсан. МАН-ын Р.Содхүү байна. Уг нь сумын сургуулийн багш, САА-ын нягтлан бодогч л байсан юм билээ. Хоёр удаа УИХ-д сонгогдсоныхоо дараа Хөрөнгийн биржийн захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гээд яваагүй газар, хийгээгүй дарга байхгүй. Очсон газар болгон нь дампуураад байхад л мань хүн ичих ч үгүй “Монголын төр намайг ашигладаг” гэж юу яана. Д.Сугар гэж бас нэг нөхөр бий... Дэлхий ертөнц өөрчлөгдөөд байдаг, манай хэдэн дарга л бахь байдгаараа. Парникны ургамал шиг хаана ая тухтай, биеэ оторлочихоор бэлэн зэлэн юм байна тэнд очоод бөгсөө шигтгэчихдэг. Тэндээс нь суга татаад хаячихвал шууд амь тавих нь л дээ. Монголын төр тэдэнд ямар гай тарьсан болохоор, эсвэл тэд ямар гавьяа байгуулсан болохоороо ингэж амьдардгийг чөтгөр бүү мэд. Хэрэвзээ намдаа тэгж их гавьяа байгуулсан бол нам нь л тэр хүнээ өөд татаж, хөшөө дурсгалыг мөнхөлмөөр. Төрийн ажил, албаар дэнчин тавьж байхаар.

Уг нь Ё.Отгонбаярыг улс төрд олон жил явсан гэдэг утгаараа их биш гэхэд бага зэргийн бол хат суусан хүн гэж итгэж явлаа. Гэтэл Ерөнхийлөгч өөрийг нь “чадваргүй” гэсний төлөө бэлэг эрхтнийхээ уртыг жиргэж “чалхаа” гайхуулсныг харахад бас л эрүүл гэж итгэхэд бэрх болчихсон хүн аж. Уг хүнийх нь араншин уу, өмнөх УИХ-ын үед эхнэрийг нь АТГ-ынхан хорьсон барьснаас үлдсэн оёг уу?

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 12 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 17 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 17 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 19 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 19 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 21 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 22 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 25 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 28 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 8 цаг 43 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 6 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 12 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 34 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 23 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 25 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 29 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 31 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 33 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 35 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 37 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top