x

Адагт үзэгдсэн 10 хувь

Оны эхний өдрөөс долоон төрлийн татвар нэмэгдээд байна. ХХОАТ, НДШ, Авто бензин болон дизель түлшний ОАТ, архи, тамхины ОАТ, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газрын эрх борлуулсны орлогоос авах татвар гэх мэт. Энэ дундаас иргэдийн зүгээс хамгийн их бухимдал төрүүлж буй нь ХХОАТ болон НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн явдал болоод үүний эргэнд тойронд хийсэн эрх баригчдын ээлж дараатай мэдэгдлүүд. Ялангуяа “Бид зөвхөн өндөр орлого, тансаг хэрэглээнд л татвар нэмэгдүүлсэн” гэсэн УИХ-ын даргын үг. Ингэхэд 1,5 сая төгрөг өндөр орлого мөн үү?

Ердөө жил гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд “Төсөв хүндрэлтэй байгаа тул төрийн албаныхны цалинг бууруулна” гэхэд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би цалингаараа амьдардаг хүн, төрийн албаны цалинг бууруулж болохгүй ээ” гэсэн. Энэ үед “Энэ, авлигачин яг цалингаараа амьдарч харагдаач. Болж, хохь нь” гээд инээд алдаж суусан олон хүн бий. Харин одоо эсрэгээрээ, өөрсдийнх нь ээлж ирэв. Цалинг нь бууруулж болдоггүй юм бол татварыг нь нэмээд үзье л гэж байна.

Яг үнэндээ төрийн албаныхан дотор сая 500 мянгаас дээш цалинтай хүн хуруу дарам. АТГ-ын комиссарууд, 400 гаруй шүүгч, сүүлд заргалдаж байж шүүгчийн цалинтай дүйцүүлсэн прокурорууд, тэгээд УИХ, Засгийн газрын гишүүд. Засгийн газрын гишүүний цалин 1,5 сая, УИХ-ын гишүүнийх 1,8 сая. Бүгдээрээ нийлээд 1500 хүрэхгүй л хүний асуудал. НДС-д бүртгэлтэй татвар төлөгчдийн бол 0,25 хувь. Харин үлдсэн нь хувийн хэвшлийнхэн.

Тиймээс УИХ-ын дарга “Нийт иргэдийн 90 хувьд татварын нэмэгдэл огт нөлөөлөхгүй. 10 хувьд л татвар нэмэгдэж байгаа” гэж том дуугарсан хэрэг. Гэтэл тэр 10 хувь нь хэн байв?

Хамгийн түрүүнд Оюутолгойд ажилладаг монгол залуу фэйсбүүкээр өөрийн хэрэглээгээ зарласан. Эхнэр, гурван хүүхэдтэй, байрны лизингтэй. Өөрөө сарын 20 хоногт хөдөө ажиллаж, эхнэр нь гэртээ суугаад гурван хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөдөг. Нэг хүний цалингаар таван ам бүлийг тэжээдэг гэсэн үг. Харин ХХОАТ болон НДШ-ийг нэмэгдүүлний дараа “Хүүхэддээ хааяа нэг авч өгдөг амттанд аавынх нь цалин хүрэлцэхгүй боллоо шүү, уучлаарай” гэсэн.

Дараа нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс анх удаа Эрдэнэт хотод татварын нэмэгдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон. Эрдэнэт хотынхныг тэжээдэг ганц зүйл нь “Эрдэнэт” үйлдвэр. Лангуун дээр 10 мянгаар зарагддаг дотуур цамц үйлдвэрийн ажилчдын цалин буусан өдөр 30 мянгаар зарагддаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын тоо хэд билээ, хотын хүн ам хэд билээ. 6000 ажилчинтай нэг үйлдвэр 100 мянган хүнтэй бүхэл бүтэн хотыг тэжээдэг гэсэн үг. 

Эрх баригчдын “өндөр орлоготой” гэж ад шоо үзээд байгаа 10 хувь эдийн засагтаа ийм л нөлөөтэй хэсэг. Хамгийн хүнд хүчир мөртлөө бүтээмж өндөртэй ажлыг хийдэг. Тиймээс энэ 10 хувиа татварын дарамтаар татаад унагачихвал эдийн засаг дахиад 10 хувиар унана. Татвараа нэмүүлсэн хэсэг нь хэрэглээгээ танаж эхэлнэ, тэр хэрээр лангуун дээр байгаа барааны борлуулалт багасна, бараа эргэлт байхгүй болчихвол үлдсэн 90 хувийн орлого дахиад хумигдана, үр дүнд нь татварын орлого эсрэгээрээ буурна.

Ийм учраас “Татварын нэмэгдэл иргэдийн 90 хувьд огт нөлөөлөхгүй” гэдэг эрх баригчдын амлалт худлаа болж таарав. Харин ч энэ 10 хувьдаа өндөр татвар тавьснаар үлдсэн 90 хувиа давхар нэрмэсэн хэрэг болж байна. Тэгээд ч 1,5 сая төгрөг гэдэг Монголын нөхцөлд өндөр орлого мөн үү?

СЭЗДС-ийн доктор, дэд профессор, Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөх С.Бямбархорол ингэж ярьж байна. Өнөөдрийн нөхцөлд ресторонд оролгүйгээр гэртээ хоол хийж идэхэд нэг хүний зардал 5000 төгрөг гэсэн тооцоо гарч. Таван ам бүлтэй нэг айлын сарын хэрэглээ 750 мянган төгрөг. Байрны лизинтэйгээ нийлээд /дунджаар 650 мянган төгрөг/ сая 300 мянган төгрөг. Үлдсэн 200 мянган төгрөгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд, хувцас авч өмсөөд, өрхийн бусад хэрэглээгээ хангах ёстой. Энэ тансаг амьдрал, өндөр орлого мөн үү? гэж.

Яг үнэндээ эрх баригчдын “өндөр орлого” гэж тооцоод байгаа 1,5 сая төгрөгийн босгыг юун дээр үндэслэж тогтоосон бэ гэдэг ч ойлгомжгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг гэж байгаа бол дор хаяж үүнийгээ 10 дахин өсгөсөн (2,4 сая төгрөг) хэмжээг өндөр орлоготойд тооцож, татварын босго тавих ёстой. Үүнийгээ дахин өсгөсөн хэмжээгээр (4,8 сая, 9,6 сая гэх мэт) татварын шатлалаа өсгөөд явдаг. Бусад улс оронд шаталсан татварыг ингэж тогтоодог.  Гэтэл манайд 1,5-2,5 сая, 2,5-3,5 сая, 3,5 саяас дээш гэж шатлаад 15-25 хувийн татвар тавьсан нь хэрэглээгээ тооцоод үзсэн ч, төгрөгийн ханш (1,5 сая төгрөг нь ойролцоогор 630 амдоллартай тэнцэж байна), үнийн инфляциа тооцоод үзсэн ч “хэт өндөр орлоготой”-д тооцох үндэслэлгүй юм.

Үнэндээ бол өнгөрсөн оны байдлаар хувь хүний орлогын албан татвар 560 тэрбум төгрөг болсон нь өмнөх оныхоос 10 хувиар өссөн дүн гарч. Гэтэл энэ байгаа өсөлтөө хадгалахын оронд татварын шатлал нэрээр иргэдийн нуруунд дарамт үүсгэж байгаа нь эргээд эдийн засгаа боомилсон, иргэд, аж ахуйн нэгжийг татвараас зугтаахад түлхсэн хэтэрхий харалган бодлого гэж эдийн засагчид үзэж байна. Татварын нэмэгдэл үйлчилж эхэлсний дараа хамгийн түрүүнд ажил олгогчид "Давхар тайлан гаргана шүү, новшнууд аа" гэж олон нийтийн сүлжээгээр ил тод зарласан. Ийм л харалган бодлого хэрэгжүүлээд байгаа намыг хэзээ, хэрхэн байранд нь тавьж, хөрсөнд нь буулгах ёстой вэ?

Үргэлжлэл бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 28 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 33 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 33 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 35 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 36 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 37 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 38 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 41 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 44 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 8 цаг 59 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 22 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 28 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 50 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 39 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 41 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 45 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 47 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 49 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 51 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top