x

“Эрдэнэт”-ийн 49 хувь ирэх сонгуулийн бооцоо

Татварын шатлал болоод тэтгэврийн насыг нэмсэн асуудал тэгэс ингэсгээд намжсан болохоор одоо бүгдээрээ тайвшраад, байр байрандаа суугаад, дороо дороо тунгаах цаг ирэв. Чухам юу болоод өнгөрөв өө?

Шатахууны ОАТ-ыг нэмсэнээс болж импортлогчид ШТС-уудаа хаагаад явсны дараа Засгийн газар “Энэтхэгээс зээлсэн нэг сая ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр барина” гэж том дуугарсныг түр орхиё. Харин үүний өмнө Засгийн газар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь анхаарал татах асуудал мөн. Угаасаа байхгүй юмыг юу ч гэж фантазлаж (хулхин дээр цэцэг ургуулж) болох ч байгаагаа салхинд хийсгэчихвэл тэрнээс эс юм болно. “Эдээрээ оролдвол эвдэхийн цондон” гэдэг үү?

Засгийн газрын хуралдаанаас “Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах”-ыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан гэнэ. Хувьцааны хэдэн хувийг ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм байх. Бараг л нүдэнд харагдаж, нулимс чийгтэж байгаа биз?

Уг нь Монгол Улсын насанд хүрсэн хүн бүрт “Эрдэнэс ТТ”-н 1072 ширхэг хувьцаа бий. Одоо даанч үнэ цэнэгүй. Байхгүй юм уу гэхээр байгаа, байгаа юм уу гэхээр байхгүй, цаасан дээр үлдсэн хоосон тоо. Тэрнээсээ болоод Тавантолгойгоо зарж ч болдоггүй, авч ч чаддаггүй, ацан шалаанд орчихсон. “Эрдэнэт”-ийн 49 хувь ч бас ийм л замаар орж байх шиг.

Уншигчид хэрэв санаж байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчид авах тухай УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн Цэц дээр очоод жил гаруй болж байна. Хэрэв Цэцийн шийдвэр “УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчжээ” гээд гарчихвал Засгийн газар хэн юм. Учир нь манай улсын Үндсэн хуульд “Хувийн өмчийг хуулиар хамгаална аа” гэж байдаг юм. Өмчийн эзэн хэн байх нь хамаагүй. Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, сүүлд баталсан Засгийн газрын тогтоолыг “Монголын зэс” корпораци Лондоны арбитрийн шүүхэд өгөхөөр хуулийн фирм хөлсөлсөн тухай Монголын хэвлэлүүд мэдээлсэн. “Эрдэнэт”-ийн хэрүүл манай тогооноос хэдийн халиад явчихлаа гэсэн үг. “Монголын зэс” компани дэлхий нийтээр дагадаг олон улсын эрхзүйгээс тусламж хүслээ. Тэнд шүүхэд мэтгэлцэж буй этгээд хувь иргэн байна уу, хуулийн этгээд, төрийн байгууллага байна уу, огт хамаагүй. Зөвхөн эрх зүйн эх сурвалжаа л үндэс болгодог. Тэнд “Монголын парламент ийм шийдвэр гаргасан юм аа” гэж мянга уйлаад нэмэргүй.

Тиймээс энэ удаагийн шүүхийн маргаанд манай Засгийн газар лав ялах боломжгүй. “Монголын зэс” ялагдлаа гэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд Оросын өмчид очино. Гэхдээ тэр нь хугацаатай л даа. Өмнөх удаа "Хаан ресорс"-ийн маргаан лав гурваас илүү, дөрөв шахуу жил үргэлжилж, манай Засгийн газар ялагдал хүлээсэн. Шүүхийн зардлаас өгсүүлээд баахан торгууль төлсөн. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаанд тавьж "Жаст"-ын Ш.Батхүүд зээлийн баталгаа гаргасныхаа төлөө Монголын Засгийн газар арбитрийн шүүх дээр дахин ялагдал хүлээснийг зарлав. 

Эх сурвалжуудын мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нийтдээ 99 сая ам.доллар төлөх Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд буюу одоогоос 21 хоногийн өмнө  Монгол Улсын Засгийн газар хүлээж авчээ. Харин энэ өдөр Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг иргэдэд хувьцаагаар эзэмшүүлнэ гэж зарласныг сана!!! Одоо “Эрдэнэт”-ийн 49 хувь буюу “Монголын зэс”-ийн маргаан шүүхээр шийдэгдтэлээ дахиад нэг бүтэн сонгуулийн хугацаа туулна. 

Ажиглаад байхад Засгийн газрын ялах, ялагдах нь чухал биш, ямар ч үнээр хамаагүй хугацаа хожих нь чухал байна. 51 хувийн асуудлыг өмнөх Засгийн газрууд руугаа шидээд 49 хувь дээр гол тоглолтоо хийхээр шийдэж. Яг үнэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувь хэзээ ч иргэдэд хувьцаа болж очихгүй. Шүүхийн маргаантай обьект дээр хувьчлал, хувьцааны тухай яриа байх ч угаасаа боломжгүй. Гэхдээ л шүүхийн шийдвэр гаран гартал МАН-ын Засгийн газрууд (У.Хүрэлсүхийн Засгийн газар ч удахгүй унана) “Эрдэнэт”-ийн 49 хувийг иргэдэд хувьцаа болгож өгнө гэсөн өмнөх үлгэрээ ярьсаар л байх болно. “Ирэх сонгуульд бид ялбал, иргэдэд жинхэнээсээ хувьцаагаа тараана. Тэрнээс, энэнээс л боллоо” гэсээр сонгуульдаа орно. Яг л нөгөө С.Зориг агсны хэрэг шиг...  

Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувь лав энэ Засгийн газарт огт падгүй байх нь. Одоо тэгээд алгаа таших уу, яах? 

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 7 цаг 27 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 8 цаг 31 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 8 цаг 31 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 8 цаг 33 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 8 цаг 34 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 8 цаг 35 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 8 цаг 37 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 8 цаг 39 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 8 цаг 42 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 8 цаг 57 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 9 цаг 21 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 9 цаг 27 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 10 цаг 49 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 13 цаг 37 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 13 цаг 39 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 13 цаг 44 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 цаг 46 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 13 цаг 48 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 13 цаг 49 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 13 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top