x

Ганцхан бодлого санал болгоё

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод долоо хоног өнгөрөв. Дараачийн Засгийн газрын эзэн тодорхойгүй хэвээр. Арай гэж нэг Ерөнхий сайдаа буулгасан МАН-ынхан дараачийн удаа толгойгоо хагалуулах Ерөнхий сайд эрэлд мордоод байна. Хуулийн хугацаагаа дуустал (Засгийн газраа байгуулж чадахгүй 45 хоновол УИХ өөрөө тарна) энэ хэвээрээ манарч ч мэдэх нь. Ж.Эрдэнэбатыгаа “Морь унасан толгойгүй хүн” гэж гоочилсоор байгаад унагасан МАН-ын бүлэг дахиад нэг “тахир дутуу” засаг байгуулах гэж байгаа бололтой. Намын дарга, Ерөнхий сайд хоёроо тусад нь томилно гэнэ. За тэр ч яах вэ, 65 суудалтай нам “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” маньд падгүй болж байгаа юм биз.

Харин дараачийн Засгийн газраас нэг л юм гуйя, дандаа мөнгөнд дургүй хүмүүс нь засагт орох юм гэнэ лээ. Аз болоход... Угаасаа бодлого нь байхгүй, хаашаа яаж явахаа ч баримжаалж амжаагүй байгаа шинэ Засгийн газарт ганцхан бодлого санал болгоё. Төсвийн мөнгөөр байшин барихаа л больчих.

2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад Монголын хүүхэд нэг бүрийг алгасалгүйгээр сургууль, цэцэрлэгт хамруулъя, бага, дунд боловсролыг үнэ төлбөргүй олгоё гэвэл өмнө байсан дээрээ дахиад 600 цэцэрлэг, 300 гаруй сургууль барих хэрэгтэй. Үүнд нь 1.7 их наяд төгрөг хэрэгтэй гэдэг тооцоог танилцуулж байсан. Үүнээсээ тун цөөхнийг барьсан байх, тэгсхийгээд мөнгө нь ч дууссан. Сая хичээлийн шинэ жил эхлэхэд дахиад л нөгөө сургууль, цэцэрлэгийн барилга дутуу, ор, суудал нь хүрэлцэхгүй гэсэн хэрүүл зарга үргэлжилсэн. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгөхийн тулд цэвэрлэгчид нь сая төгрөгийн хахууль өгч байгаа тухай ч сонсогдож л байсан.

2007 онд улсын хэмжээнд 40 мянган хүүхэд шинээр төрсөн, түүнээс хойш энэ тоо жил тутам нэмэгдсээр одоо 100 мянгад хүрээд байгаа. Дахиад арван жил болоход сургууль, цэцэр­лэгийн ачаалал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Гэх­дээ тэр дутууг дүүргэж байна гээд төсвийн мөнгөөр байшин барьж л болдоггүй юм шүү. Барина аа л гэвэл тендер зарлана, тен­дерийн мөнгөний хэдэн хувь нь хэний халаас руу ордгийг олон нийт эрх биш гадарлах болсон. Дөнгөж саяхан Засгийн газ­рыг хөмрүүлсэн 800 тэрбумаас нэг их хол очихгүй л болов уу. “Мөн ч олон цэцэрлэг барих мөнгө шүү” гэж мөн ч олон гишүүн уйлан дуугарсан аа даа. Угаасаа төрийн чиг үүрэг чинь байшин барих бус, иргэндээ үйлчлэх шүү дээ. Тэр үйлчилгээ нь аль болох хямд төсөр, чанартай, шуурхай л байх ёстой. Илүү зардал, ачаа дараа огтоос шаардлагагүй.

Тиймээс хэрвээ төсөвт мөнгө байж гэмээн тэр мөнгөөрөө байшин барихын оронд баригдчихаад зарагдахгүй байгаа барилгуудаа түрээсэл. Түрээсэлсэн байшиндаа төрийн байгуул­лагуудаа, сургууль цэцэрлэгтэйгээ оруул. Баахан мөнгө барилга руу хийж түгжээд жил болгон тодотгол хийгээд явж байснаас хамаагүй үр ашигтай, хямд тусна. Барьж байгуулдаг юмаа хувийнхандаа өгчихөөд төрийн байгууллагууд нь төлбөрөө төлөөд толгой хоргодоход л болох газар шүү дээ. Тэр далимд барилгын салбар чинь сэвхигээд босоод ирнэ. Наанадаж л төрийн нарийн, Засаг дарга нар чинь тендерийн хэргээр АТГ-ын үүдэнд чулуу няслах шаардлагагүй ажлаа тайван хийцгээнэ. Тиймээс төсвийн мөнгөөр байшин барьдаг, төр өөрөө худалдаж авдгаа л больчих. Барилга бариад, барьсан барилгаа халаах гэж уурын зуух бариулаад, уурын зуухандаа галч авч, галчийнхаа цалинг бодохын тулд нягтлангийн орон тоо нэмээд байвал төсөв чинь улам л тэлээд, тэрнийх нь дарамт иргэн дээр туссаар л байх болно. 

Үүн дээр харин Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэн ганц үгийг гараа өргөөд дэмжье. Төсвийн мөнгөөр цэцэрлэг, сургууль барихаа зогсоо. Эрхэм гишүүн ч гэсэн хэлсэн, ярьснаа ажил хэрэг болгоорой доо. Энэ Засгийн газрыг огцруулахад өөрийн тань хувь нэмэр их байсан шүү. Тиймээс огцруулахдаа нэг юм яриад, огцруулсан хойноо нэг юм яриад, байгуулах гэж нэг юм яриад, байгуулсан хойноо бас нэг өөр юм яриад байж л болохгүй!

Нийтлэлч Б.Сэмүүн 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 12 цаг 14 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 13 цаг 18 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 13 цаг 19 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 13 цаг 21 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 13 цаг 21 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 13 цаг 22 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 13 цаг 24 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 13 цаг 27 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 13 цаг 30 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 13 цаг 45 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 14 цаг 8 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 14 цаг 14 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 15 цаг 36 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 18 цаг 25 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 18 цаг 27 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 18 цаг 31 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 18 цаг 33 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 18 цаг 35 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 18 цаг 37 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 цаг 39 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top