x

Богдын ордон бүтэн үлдлээ

Байсгээд л нийслэлийн хаа нэгтээ, ямар нэгэн газрын асуудал мандаж, тэр нь сошиалаар давалгаалж, хэвлэлүүдээр шуугиулсаар эцэст нь хэн нэгэн улстөрч нөхцөл байдалтай танилцаад тэгсгээд намждаг. Нөхцөл байдалтай “газар” дээр нь очиж гэгээн дүрээрээ очиж танилцсан улстөрчийн гараас ямар шийдвэр гарч, үр дүн хэрхсэнийг хүмүүс ч аандаа сонирхохоо больж дараагийн шуугиан руу орж явчих нь жаахан тиймхэн.

Хамгийн сүүлийн жишээгээр бол Богд хааны ордон музейн газрын асуудал улсын Ерөнхийлөгчийг өөрийн биеэр очтол өндөрт гарлаа. Вантрейд ХХК хэмээх аж ахуйн нэгж (олны шуугих нь АПУ-гийн харьяа компани гэж байгаа) 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 15993 м2 газрыг эзэмшсэн нь Богд хааны ордон музейн газар байж. Засгийн газар Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг тогтоож өгчихөөд байхад тэрнээс нь 2010, 2011 онд ч тойруулаад өм цөм компаниудад олгоод байж. 2010-2012 онуудад нийт 2.3 га газрыг компаниудад өгснийг (тухайн үед хэн Нийслэлийн Засаг дарга байсныг хотын вэбсайтаас ороод харж болох) музейн удирдлагууд ярьж байв. 

Улмаар 2012 онд газраас нь хэлтэлж авсан Вантрейд ХХК өнөөдрийн шуугианы гол эзэн болж таарсан. Мандаасан асуудал бол ерөнхийдөө ийм. 

Асуудлын мөрөөр төрийн тэргүүнийг Богдын музейд очсон явааг хараад хүмүүс ч тэгтлээ гайхсангүй. Яагаад гэвэл өмнөхөн нь Ерөнхийлөгч маань гудамжинд жагсагчдын дунд орчихсон л явсан юм чинь. Музейн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл, гомдол гаргасан аж. Яадаг ч байсан улсын Ерөнхийлөгч газар дээр нь асуудлыг харж, “имэрч” үзээд явахдаа асуудалд шийдвэр гаргах субьект биш тул “...хотын захиргаанд хандсан, хариу удахгүй ирэх байх” гээд л явсан. 

Хариу нь ердөө маргааш нь гарч Нийслэлийн Засаг даргын захирамж тас буух нь тэр. Ерөнхийлөгч ороод гарсандаа ч тэр юм уу, лав асуудлын гол гогцоог татах ёстой хүн нь шийдвэрээ дор нь гаргаснаар Богдын музейн газар өнөө маргаашдаа хөлбөмбөгийн тоглолт үзэх хөөрсөн залуус, халамцуу олны хөлд талхилагдахгүй боллоо.

Болж байна шүү. Өмнө нь Б.Цэрэндоржийн гудамжийг яалаа. Бас л Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж олны эсэргүүцэлтэй тулгарсан барилга байгууламжийн асуудлыг зогсоосон. 

Тэрнээс өмнө түгжрэлийг бууруулахын тулд гадны туршлагыг авч хэрэгжүүлэх гэсэн, иргэд эсэргүүцээд ирэхээр нь больж л орхисон. Иргэдээ сонсож байна гэсэн үг. 

Хотын захиргааг дэргэд нь авчрах гэлээ гэж ундууцсан Яармагийн иргэдтэй бүтэн багаа дагуулж уулзалт хийгээд, төлөвлөгөөгөө танилцуулаад, газар дээр нь зарим асуудлыг нь шийдэж өгөөд явсан.

Өмнөх дарга нарынхаа илт но-той ноцтой захирамжуудыг ч хүчингүй болгож чадаж байна. Шударга ажиллаж байна гэсэн үг. Гаргасан тушаал, шийдвэр нь иргэд бидний амьдралд шууд нөлөөлөх нэг ч гэсэн төрийн түшээ иргэдээ сонсоод чих зөөлөнтэй, буруу зөрүү асуудалд хатуу байр суурьтай байвал болоо юу даа.

Гол сэдвээсээ далийж орхилоо.

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол Улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулагдсан Монгол Улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болж. 1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Лав өвлийн ордонд нь VIII Богд Жавзандамба, хатан Дондогдуламын хамт 20-иод жил өвөлжсөн юм гэнэ лээ.

Тэгээд ийм газар тоглолт үзэх хөөрсөн залуус, халамцуу олны хөлд талхилагдахгүй болно гэдэг бас сайхан ч юмаа аа. Одоо музейн удирдлагууд “ямааны мах”-ыг халуун дээр нь 2010, 2011 онд тасдуулсан газраа эргүүлж авахаар тэмцэх юм гэнэ. 

Тэгвэл ч ёстой Богдын сүнс амирлана даа.

З.Боргилмаа /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 38 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 1 цаг 42 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 1 цаг 43 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 1 цаг 44 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 1 цаг 45 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 1 цаг 46 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 1 цаг 48 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 1 цаг 51 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 1 цаг 54 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2 цаг 9 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2 цаг 32 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2 цаг 38 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 4 цаг 0 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 6 цаг 48 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 6 цаг 51 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 6 цаг 55 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 6 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 6 цаг 59 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 7 цаг 1 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 7 цаг 2 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top