x

Хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг танилцууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилготой Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан бямба гаригт болсон. Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна.

Засгийн газар 2026 оныг “Боловсролын жил” болгон зарласан. Энэ хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, багшлах боловсон хүчний хүрэлцээг нэмж, чадавхийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх аж. Замын түгжрэлийн 54.7 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй гэсэн судалгаа бий.

Тэгвэл нийслэлийн 150 сургуульд 307 мянган хүүхэд суралцдаг бөгөөд үүнээс өдөр бүр 168 мянган сурагч, 7844 багш дүүрэг хооронд зорчдог нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдөг байна. Тиймээс ЕБС-ийн ачаалал, төвлөрлийг бууруулахын тулд хүн ам олонтой томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг Боловсролын яам, НЗДТГ-аас танилцуулав. 2025 онд улсын төсвөөс 25, гэр хорооллын бүсэд 2026 онд 29, 2027 онд 28 сургууль барихаар төлөвлөжээ. Үр дүнд нь сургуулийн ачаалал буурна. Түүнчлэн сургалтын чанар, боловсон хүчний асуудалд давхар анхаарснаар сурагчдын дүүрэг хоорондын зорчилт, замын хөдөлгөөний ачааллыг ч бууруулна гэж үзжээ. Мөн 14 дагуул хот, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040 зэрэгтэй уялдуулан их, дээд сургуулиудын байршил, замын түгжрэлд үзүүлж буй нөлөө зэргийг тооцож шинээр байршуулах шаардлагатайг албаыхан хэллээ. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ. Шуурхай штабын найман удаагийн хуралдаанаас нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эрэмбэ, дарааг тогтоож хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг тодорхой болгосон зэргээр багагүй үр дүн гарлаа. Ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулж хоёр, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халах, өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг ирээдүйн өсөлттэй хамтатган авч үзэж энэ салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд нэгтгэн танилцуулаарай” хэмээн холбогдох албаныханд хэлэв.

Мөн Шуурхай штабын өнгөрсөн хуралдаануудаас нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эрэмбэ тогтоосон, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг тодорхой болгосон, Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг нэгдсэн цахим хяналт, бүртгэлийн системд шилжүүлсэн, салбаруудын асуудлыг нэгтгэн харж, гарц шийдлийг олох зэрэг үр дүн байгаа ч хуралдаанаас гарсан үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх, илүү бүтээлч, санаачилгатай ажиллах шаардлага байгааг зарим байгууллага, албан тушаалтанд сануулж цаашид хариуцлага тооцож ажиллахыг анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.159)
    Yarmagt huviin surguuli n tulhuu ih,ulsiin surguuli barih shaardlagatai bn manaih shine hotiin zahirgaanii urd Agarta residence d nuuj irsen barilgiin kompany hothondoo ulsiin surguuli tuluvluh suragtai bsan kompany ii ner n Royal house konstrakshin uuniig holbogdoj todruulj ugvul sain bn bayarlaa
    2025 оны 04 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа 3 цаг 36 мин Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно 3 цаг 38 мин Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд шилжүүлнэ 3 цаг 40 мин Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 43 мин “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ 3 цаг 44 мин Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна 3 цаг 46 мин Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа 3 цаг 51 мин “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэгжиж эхэллээ 3 цаг 57 мин Хангайн бүсийн анхдугаар хуралдаан Цэцэрлэг хотод боллоо 3 цаг 59 мин Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө 4 цаг 0 мин 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ 4 цаг 3 мин Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн долоо хоногт 91 гомдол, мэдээлэл шалгажээ 4 цаг 4 мин Хятад, Америкийн худалдааны дайн: Ямар үр дагаварт хүргэж болзошгүй вэ? 4 цаг 9 мин Х.Тэмүүжин: Худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг төрд ажиллуулахгүй 23 цаг 42 мин Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрмөсөн зогсоох ёстой Өчигдөр 14 цаг 04 мин Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов Өчигдөр 14 цаг 01 мин Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Өчигдөр 14 цаг 01 мин Нүүрс тээвэрлэж буй компаниудад төлөвлөгөөт бус шалгалт хийнэ Өчигдөр 13 цаг 59 мин Төгсөх резидент эмч нарыг АНУ-д тэтгэлгээр сургана Өчигдөр 13 цаг 58 мин Осака хотноо Дэлхийн экспо нээгдлээ Өчигдөр 13 цаг 57 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Юун актуализаци вэ…эээ? “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... 1072 хувьцааны ногдол ашгийг маргааш иргэдийн дансанд шилжүү...
Top