Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-13-ны хооронд ирсэн гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгасан талаар тус газраас мэдээлэв.
Шалгасан гомдол, мэдээллээс:
-
7-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай
-
7-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай
-
4-ийг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ
-
Үлдсэн 73-г хянан шалгаж байна.
Мөн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт:
-
13 хэргийг шүүхэд шилжүүлэх
-
11 хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
-
2 хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж.
Ийнхүү одоогийн байдлаар 849 эрүүгийн хэрэг мөрдөн шалгагдаж байгаа бөгөөд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор 4 мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Эх сурвалж: АТГ