x

Х.Тэмүүжин: Худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг төрд ажиллуулахгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлэг нь дөрвөн асуудалд төвлөрч ажиллахаар шийдлээ.Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөө чухал асуудал болж хувирсан. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна. Төр болон төрийн өмчит компани, төрөөс  тусгай зөвшөөрөл авдаг бизнесийг нэмбэл эдийн засгийн 90 хувьд хүрсэн, үлдсэн 10 хувь дээр нь 200 мянган ААН ажилладаг нөхцөл байдал нүүрлэсэн. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголт дээр илүү төвлөрч бодлогын баримт бичиг дээр ажиллана.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санаа эрх мэдлийн хуваарилалт байсан. УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ. Улсын гадаад дотоод бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. УИХ  бол Үндсэн хуулийн байгууллаараа гол шийдвэр гаргах ноён нуруу болох ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд харагдахгүй боловч хэлбэрийн том ухралт хийсэн. Парламентын чуулган буюу УИХ- ын хойморт гүйцэтгэх засаглалын тэргүүн нь гараад суучихдаг.

УИХ -ын чуулганы үеэр Ерөнхий сайдаас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагддаг. УИХ -ынхаа толгой дээр нь Ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент дэлхийд алга. УИХ -ын тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр нь гараад суучихсан байгааг зогсоож,126 гишүүyийхээ дунд суух ёстой гэх хуулийн төсөл өргөн барина.

УИХ -ын дэгийн тухай хуульд Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг зохицуулалт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийнхээ цагаар ямар мэдээлэл өгөхөө өөрөө сонгож, УИХ-д өгдөг. Энэ нь Засгийн газар  ажлаа УИХ -ын өмнө  хариуцна гэдэг Үндсэн хуулийн заалтыг эвдэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ -ын асуулгын цаг гэж өөрчлөөд, Ерөнхий сайд өөрөө ирж тайлбар мэдээллээ өгдөг, хариуцсан сайдаа дагуулж орж ирдэг зарчимд шилжихгүй бол УИХ бол Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо гэдэг бодит шүүүмжлэл яваад байна.

Гуравт, УИХ -ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ -ын нэгдсэн чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгч байгаа албан тушаалтнууд хариуцлагатай байх гэдэг тогтолцоог оруулж ирэхгүй бол УИХ дээр илт худал ярьдаг байдал газар авлаа. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр УИХ- ын гишүүн чуулган дээр бусдыг гүтгэж дороbжилсноос бусдаар хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй.  УИХ -ын гишүүнээс бусад албан тушаалтан УИХ- ын чуулган дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл одоо 126 гишүүнээс гадна төрийн бүх албан тушаалтнууд УИХ дээр ирж хариуцлагагүйгээр худал хэлэх хэмжээний тогтолцоо бий болсон байна.

Үүнийг зогсоохын тулд УИХ -ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтныг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байга. Иргэдийнхээ худал мэдээллийг шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ -ын чуулган дээр худал мэдээлэл өгсөн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалт хийхээс аргагүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 15 цаг 25 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 15 цаг 26 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 15 цаг 27 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 15 цаг 28 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 15 цаг 28 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 15 цаг 29 мин ШУТИС-д 395 мянган ам.долларын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 15 цаг 30 мин Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ 15 цаг 31 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа 15 цаг 32 мин Сүмогийн алдарт багш Асахифүжи Сүгиномори Сэйяа Алтан гадас одон хүртлээ 15 цаг 33 мин “Милано Кортина 2026” наадмын бамбарыг танилцууллаа 15 цаг 34 мин “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан энэ сарын 25-нд болно 15 цаг 35 мин Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа 20 цаг 56 мин Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно 20 цаг 58 мин Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд шилжүүлнэ 21 цаг 0 мин Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 21 цаг 3 мин “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ 21 цаг 4 мин Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна 21 цаг 6 мин Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа 21 цаг 11 мин “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэгжиж эхэллээ 21 цаг 17 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ...
Top