x

1072 хувьцааны ногдол ашгийг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш /2025.04.10/ олгож эхлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны дараа мэдээллээ.

Мөн хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг ямар хэлбэрээр авах тухай И Монголиа аппликэйшнээр дамжуулсан санал асуулга өнөөдөр хаагдана. Иргэд хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтын аль нэгд нь саналаа өгөх боломжтой.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121500 төгрөг, цагаан сарын баярын өмнө 100006 төгрөгийн ногдол ашиг олгосон. Өнгөрсөн удаагийн ногдол ашгийн олголт 97.5 хувьтай байжээ.

Иргэд ногдол ашиг авсан эсэх, болон бусад мэдээллээ авахыг хүсвэл 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа кирилл үсгээр томоор бичиж мессежээр илгээхэд мэдээлэл ирнэ. Мөн ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно. Үнэт цаасны данс нээлгээгүй иргэд ч дансаа И Монголиа цахим хуудсаар хандаж нээлгэх боломжтой болсон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэлмэг хотхон орчмын авто зам, зогсоолын засвар үргэлжилж байна 6 цаг 2 мин Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад... 6 цаг 14 мин Цахилгаан болон хийн халаагуурт шилжих өрхүүдэд 800-900 мянган төгрөгийн урамшуулал олгоно 6 цаг 20 мин Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ 6 цаг 29 мин АНУ гадаадын 139 төслийн буцалтгүй санхүүжилтийг цуцаллаа 9 цаг 4 мин Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга нээгдлээ 9 цаг 5 мин ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав 9 цаг 6 мин Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтын төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 7 мин Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд шилжинэ 9 цаг 8 мин “Эдүтэн” цахим системийг Монголын бага боловсролд үе шаттай нэвтрүүлж байна 9 цаг 9 мин “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн багш бэлтгэх ажил эрчимжиж байна 9 цаг 10 мин Засгийн газрын хуралдаан эхэлж, нүүрсний экспорт, хууль эрх зүйн төслүүдийг хэлэлцэж байна 9 цаг 11 мин “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ 9 цаг 12 мин Монгол, Польш хоёр улсын иж бүрэн түншлэлийг бататган, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 13 мин Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 9 цаг 14 мин Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ 9 цаг 15 мин Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 7.9 их наяд төгрөгт хүрч, 17 хувиар өсөв 9 цаг 17 мин Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ 14 цаг 43 мин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина 14 цаг 45 мин Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ 14 цаг 47 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлэ... Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд... Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргө... Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан х... “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэг... Хятад, Америкийн худалдааны дайн: Ямар үр дагаварт хүргэж бо... Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанба... Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрм... Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн ... Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Ою...
Top