Нийслэлийн ЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зорилгоор сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.
Энэ удаагийн өдөрлөг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд дараах байршлуудад иргэдэд үйлчилгээ үзүүлнэ:
-
“Дүнжингарав”
-
“Драгон”
-
“Мишээл экспо”
-
“Сэлбэ”
-
“Баянхошуу”
-
Хорооллын эцсийн “И-март”
-
Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборын Б блок
Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө авах боломжтой.
Өдөрлөгт:
-
ХЭҮК оролцож, гомдол хүлээн авах болон эрхийн зөрчлийн талаар зөвлөгөө өгнө.
-
Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуульч, өмгөөлөгчид иргэдэд иргэний, эрүүгийн, захиргааны, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг асуудлаар зөвлөгөө өгнө.
Та 09:00–16:00 цагийн хооронд ирж үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.
Эх сурвалж: НЗДТГ