Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаар тус аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи худалдахыг бүрэн хориглосон шийдвэрийг гаргалаа.
Энэхүү шийдвэр нь иргэд, эцэг эхчүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас ирүүлсэн өргөдөл хүсэлт болон Хөвсгөл аймгийн Хүүхдийн 12 дугаар чуулганаас гаргасан саналд үндэслэн, өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарсан байна.
Мөн эцэг эхчүүд, өсвөр насныхны дунд хийсэн шат дараалсан судалгааны дүнгээр ч электрон тамхины худалдааг хориглох нь зүйтэй гэсэн саналыг олонх нь дэмжжээ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Машбатын мэдээлснээр, уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсний дараа албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ