Хятадын Худалдааны яамнаас ням гарагт мэдэгдэл гаргаж, АНУ-ыг харилцан татвар ногдуулах буруу жишгээ бүрмөсөн цуцалж, харилцан хүндлэлд тулгуурласан, эрх тэгш яриа хэлцээгээр санал зөрөлдөөнийг зохицуулах зөв замдаа эргэн орохыг уриаллаа.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын зүгээс компьютер, ухаалаг гар утас, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг тодорхой бүтээгдэхүүнүүдийг “харилцан татвар”-аас чөлөөлөх санамж бичиг гаргасны дараа гарсан байна. Хятадын зүгээс энэ алхмыг үр дагаврын хамт үнэлж байгаа ч энэхүү өөрчлөлтийг АНУ-ын зүгээс асуудлуудыг зохистой шийдэж чадаагүй, мөн олон улсын эдийн засгийн тогтолцоог алдагдуулж буй явцын нэг хэсэг гэж дүгнэжээ.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр “харилцан татвар” ногдуулах нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд саад учруулж, иргэдийн хэрэглээнд сөргөөр нөлөөлсөн буруу жишиг болж байна. Мөн худалдааны дайнд ялагч гэж үгүй, протекционизмоос гарах гарц байхгүйг онцолж, АНУ-д хандан олон улсын хамтын нийгэмлэг болон дотоодын талуудын дуу хоолойг анхааралтай сонсож, илүү бодитой, томоохон алхам хийхийг уриалжээ.
Эх сурвалж: Xinhua