Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар төгсөлтийн дараах сургалтыг олон улсын хөтөлбөрөөр гадаадад зохион байгуулахаар болж, анхны шалгаруулалт амжилттай хэрэгжлээ.
БНСУ-ын “Олон улсын боловсролын солилцооны холбоо”-той хамтран гурван шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд уг шалгаруулалтад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн, Цэргийн төв эмнэлгийн Мэс заслын төгсөх дамжааны резидент эмч О.Номунзул, М.Номин-Эрдэнэ нар тэнцжээ. Тэд энэ оны зургадугаар сард АНУ-д тэтгэлгээр суралцахаар болсон байна.
2023 оны байдлаар улсын хэмжээнд нийт 1161 резидент эмч суралцаж байгаагаас 1045 нь хүний их эмч, 80 нь уламжлалт анагаах ухаан, 36 нь шүдний эмч мэргэжлээр төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам