Сэлэнгэ аймгийн "Хурдан" клуб 160 ахмад настан, 80 ахлах ангийн сурагчдыг эгнээндээ нэгтгэж, төрийн цахим үйлчилгээ, мэдээллийн технологийн салбарын талаар сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажилладаг байна.
"Хурдан" клубийн сурагчид хамтын үйл ажиллагааны хүрээнд Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-ийн үйл ажиллагаатай танилцжээ. МТҮП-ийн Инновац, судалгаа хөгжлийн хэлтсийн дарга П.Наранцэцэг болон Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн хөгжлийг дэмжих хэлтсийн дарга Л.Ангараг нар хүүхдүүдийг хүлээн авч, байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн байна.
Клубийн хүүхдүүд МТҮП-ийн инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцаж, стартап эхлүүлэх санаа, шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлөвлөгөө зэрэгтэй танилцжээ.