Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Идэрийн голоор гарч явсан ачааны автомашин мөсөнд цөмөрч 2 иргэн нь машин дээр гарсан байдалтай байна гэсэн дуудлага Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангид ирсэн байна.
Дуудлагын дагуу Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 2 зорчигчийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гаргажээ. Мөн ачааны автомашиныг татан гаргасан байна.
Малчид, тээвэрчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь, эд хөрөнгөд хохирол учруулахгүй баталгаат зам, гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.