Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа тэргэнцэртэй иргэд өөрт тохируулан үйлдвэрлэгдсэн тусгай зориулалтын автомашиныг нэг удаа гаалийн татвараас чөлөөлүүлэн импортлох боломжтой тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Тус чөлөөлөлт нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан автомашинд хамаарах юм. Үүнд:
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө жолоодох зориулалттай
-
Зөвхөн гар ажиллагаатай удирдлагатай
-
Тэргэнцэртэй иргэнийг суулгах, буулгах тусгай зам, тавцан, өргүүртэй байх
Эдгээр шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн гаалийн байгууллагад хандах шаардлагатай:
-
Үнийн нэхэмжлэх
-
Баглаа боодлын жагсаалт
-
Автомашины техникийн гэрчилгээ
-
Гаалийн улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэл
-
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай үнэмлэх
Энэ хөнгөлөлтийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөний эрх чөлөөг нэмэгдүүлж, амьдралын нөхцлийг нь хялбаршуулах явдал юм. Мөн НӨАТ-аас ч чөлөөлөгдөх боломжтойгоороо энэхүү зохицуулалт нь онцлогтой.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Сэтгэгдэл (2)