Европын хөрөнгийн зах зээлүүд өнөөдөр арилжааны эхний хэдхэн минутын дотор асар их савлагаатай, хүчтэй уналттай эхэллээ.
Лондонгийн FTSE 100 индекс бараг 6 хувиар, Германы DAX индекс нэг үе 10 хувиар унасан ч одоогоор 7.6 хувь, Францын CAC 40 индекс 7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Энэ нь хөрөнгө оруулагчдын дунд тодорхой бус байдал, хямралын болзошгүй шинж тэмдгүүдийг нэмэгдүүлж байгааг харуулж байна.
Эх сурвалж: BBC News