x

ТОП-100 хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орчин бүрдлээ

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар ТОП-100 аж ахуйн нэгжээс үнэт цаас гаргахад тавих шалгуурыг багасгаж, хялбар шуурхай бүртгэхээр “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал, ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан компанид нийтэд санал болгон анх удаа хувьцаа /IPO/ гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй, нэг жилийн хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргахад барьцаа, батлан даалт, андеррайтертай гэрээ байгуулахыг шаардахгүй, мөн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх хүсэлтийг СЗХ ажлын 10 хоногт шийдэх зохицуулалтыг журамд шинээр тусгажээ.

Ингэснээр дотоодын томоохон компаниудад хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гарган санхүүжилт татах зохицуулалтын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашигт ажиллагаа, нэр хүнд, засаглал нь өсөх, улмаар гадаад, дотоодын зах зээлээс дахин санхүүжилт татахад давуу тал үүсэж, хөрөнгийн зах зээлийн хөгжил, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх аж.

УИХ-аас өнгөрсөн онд баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон улсын санхүүгийн байгууллагаас манай улсын бондын зах зээлд өрийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүнтэй холбогдуулж “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д уг бондыг бүртгэх зохицуулалтыг нэмж тусгасныг ч хурлаар баталжээ. Үүний дүнд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэхээс гадна Засгийн газрын үнэт цаастай адил эрсдэлгүйд тооцогдох санхүүгийн хэрэгсэл бий болж, бондын зах зээл олон улсын жишгээр хөгжих боломжтойг СЗХ мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг төрд ажиллуулахгүй 12 цаг 42 мин Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрмөсөн зогсоох ёстой 13 цаг 13 мин Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов 13 цаг 16 мин Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй 13 цаг 17 мин Нүүрс тээвэрлэж буй компаниудад төлөвлөгөөт бус шалгалт хийнэ 13 цаг 18 мин Төгсөх резидент эмч нарыг АНУ-д тэтгэлгээр сургана 13 цаг 19 мин Осака хотноо Дэлхийн экспо нээгдлээ 13 цаг 20 мин Миколас Алекна зээрэнцэг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ 13 цаг 21 мин “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ 13 цаг 23 мин Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ 13 цаг 23 мин Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зүүний нэр дэвшигч Луиса Гонзалес хүлээн зөвшөөрсөнгүй 13 цаг 24 мин Монголын циркчид Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийнэ 13 цаг 26 мин Австралийн 17 настай хөнгөн атлетикч дэлхийн дээд амжилтын босгыг сэтэлж байна 13 цаг 27 мин “Apple” Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлж, АНУ дахь өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна 13 цаг 29 мин “Жизель” бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцоно 13 цаг 29 мин Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна 16 цаг 35 мин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна 17 цаг 0 мин Судан дахь дүрвэгсдийн хуаранг гурван өдөр бөмбөгдөж, 100 гаруй хүн амиа алджээ 17 цаг 22 мин Трамп: Хэнийг ч чөлөөлөөгүй, БНХАУ-ын цахим бараа өөр тарифын сагсанд орсон 17 цаг 25 мин iPhone-ы үнэ АНУ-д үйлдвэрлэвэл 90 хувиар өснө 17 цаг 27 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Юун актуализаци вэ…эээ? Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Говийн зарим нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар ду... 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм
Top